1907 онд Массачусетсийн эмч Duncan MacDougall нэгэн туршилт хийж. Тэр үхэх дөхсөн өвчтөнийг өөрийн кабинетэд байрлах тусгай орон дээр шилжүүлдэг байж. Тэгээд үхэхийн өмнөх жинг болон амьсгал хураасны дараах жинг нарийн хэмжиж байж. 6 хүн дээр энэхүү туршилт явагджээ. Үр дүн нь: хүн үхэх мөчид 14-42 грамм жин алддаг байна. Үүнийг сүнсний жин хэмээжээ.
Үүгээр туршилт дууссангүй, 15 нохойн дээр туршилтыг үргэлжлүүлж. Мэдээж нохойг үхэхийг хүлээлгүй өвчингүй нойрсуулж байсан байх л да. Жин нь өөрчлөгдөөгүй нь сонирхолтой. Энэ юу гэсэн үг вэ? Нохойнд сүнс үгүй хэмээн MacDougall зарлаж.
New York Times-д нийтлэгдсэн туршилтын тухай мэдээлэл тухайн үед багагүй шуугиан дэгдээж байж.
07 February 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment