03 February 2010

Хэзээ шинэлэх вэ?

Ойрд ингэж баяссангүй. Яг одоо TV9-р нөгөө л шинийн нэгэн хэдэнд вэ гэдэг маргаан гарч байна.
Баррикадын нэг талд: Монголын үндэсний чөлөөт зурхайчдын нэгдсэн холбооны (ийм нэр бодож олсон хүмүүст би л лав итгэхгүй) тэргүүн Намсрай гэгч. Дагуул нь алганы хээгээр газар хөдлөхийг мэдчихдэг (Бор гэх шиг болсон уу да?) эвгүй гар.
Эсрэг талд нь: Монголын их хүрээ хийдийн 2 лам. Нэг нь овгор нь бололтой, эвлэгхэн ярьчихдаг, сүсэгтэй нэгэнд итгэл төрүүлчихээр царайтай лам. Нөгөөх нь харваас жул гар - нэвтрүүлгийн турш огт дугараагүй. Нэвтрүүлгийн төгсгөлд
түүнийг хөтлөгч өрөвдөөд үг хэлэх завшаан олгосон боловч амандаа хэд 3 юм бувтанаад дууссан.
Иймэрхүү ямар ч монтажгүй, шууд, халз мэтгэлцээн нэртэй боловч үнэн хэрэгтээ нохойн зодоонорхуу зүйл жилээс жилд цагаан сарын өмнөхөн телевизээр гарах юм да. Яахав дэ, зурхайчид болон лам нарын үнэн мөн төрх энд сайн илэрч байна.
Харин ч хүнд хүнд зүйл их ярьсан да, аль аль тал нь. Лам нь зурхайчаасаа "высокий" гэдэг үг оросоор юу гэсэн үг юм? гэж асуухад нөгөөх нь таг. За тэгээд лам нь зурхайчиддаа дэлхий нарыг 365 өдөр 6 цагт тойрдог тухай, иймд 366 өдөртэй өндөр гэх жил 4 жилд нэг тохиодог г.м. 6-р ангийн хичээлийн программ ярив. Мөн Польшийн нарны системийг анх үнэн зөв тодорхойлсон эрдэмтэнийг хэн гэдэг юм? (тэр нь Коперник байх л да) гэж нөгөө 2-с асууж мад тавьсан боловч өөрөө нэрийг нь санах гээд гацчихсан.
За тэр алганы хээ судлаач бол ёстой худлаа гар. Өөрөө харваас хусвал хусчихдаг царайтай байж хөөрхий ламыг "Чи куртка өмсчихсөн архи уучихсан яваа биз дэ?" г.м. цэвэр хэрүүлийн, өдөөн хатгасан сэдэвтэй зүйл ярьсан шиг эфир бузарлаж байв.
Аль аль нь өрөөсөн гуталнууд. Хэрээ бие биенийхээ харыг гайхав гэж үүнийг л хэлэх байх. Ард түмэн, ард түмэн л гэсэн улс (яг улс төрчид шиг, хэ хэ).
Дүгнэлт: 3,14zдец! Тэнгэрт нэг нар бий. Нарны тоолол ямар ч алдаагүй. Тийм үү? Тэнгэрт мөн нэг сар бий. Сарны тоолол ч нэг л байгаа нь гарцаагүй. 2х2=4 малан тангараануудаа. NASA-гийн сайт ороод хэдний өдөр сар бүтэн хиртэж буйг л харчих.

3 comments:

  1. 2+2=2x2=2*2=4 gesen bol goy dugnelt boloh bailaa. Er ni neg buruu temdeglechiheed teriigee zalruulahgui, buruu udruusuu bodohoor buruu garna biz dee. Jil bolgon l iimerhuu yum boloh yum.

    ReplyDelete
  2. wahahahaha. yag l iim baidag daa. buur nudend haragdchihlaa haha.goyo bichsen baina hugshoon. niitlelee undesnii tv ruu yavuulsan heregtei baih. oorsdoo yamar teneg yum hiidgiigee harag l dee. bayar nertei chiregdel hiidgee barag boliul taariishdee. sanal niilj baina. :). buun har yadargaa. :)

    ReplyDelete
  3. Хаха Ганзо ах гоё л бичдийм байншд инээж авлаа :)

    ReplyDelete