16 October 2016

Гильотина. Тоо баримт

Гильотина гэхлээх Францын хувьсгал хамгийн түрүүнд санаанд ордог. Түүхчдийн судалснаар Францад энэ төхөөрөмжөөр 3 000 гаруй хүний толгойг авсан байдаг. Харин нацист Германд зөвхөн 1944, 1945 онуудад л гэхэд 10 000 хүнийг толгойгүй болгоод амжиж.
Wiki-д итгэх юм бол 1933-1945 онуудад Герман болон Австрид 40 000 хүнийг гильотинагаар цаазалсан байгаа юм. Германы болон эзлэгдсэн улс орнуудын эсэргүүцлийн, партизаны хөдөлгөөний гишүүд олноороо өртөж. Тэднийг армийн цэрэг гэж тооцохгүй бөгөөд эрүүгийн гэмт хэрэгтэн шиг ял оноодог. Товчхондоо Германруу ачаад гильотинаар толгойг нь авна. Ингэж цаазлуулах нь нэр төргүй, харин буудуулах нь эсрэгээр нэр төртэй үхэл гэж тооцогддог байв.

No comments:

Post a Comment