07 October 2014

Enjoykin

Enjoykin нэртэй видеоблоггер бий. Youtube дээр channel нь ч бий. Мань эр янз бүрийн олны хүртээл болсон бичлэгүүдээр дуу бүтээдэг юм. Хүмүүсийн дүнд тархаж амжсан шилдэг ишлэлийг дахилт болгочихно.
Хэдэн бичлэг цугтаа үзье (эхэлж оригиналыг нь линк дарж үзэхийг зөвлөх байна).
1. Калининградад нэг хар тамхичин машины шил хагалж жолоочийг нь зодох оролдлого хийж. Хэтрүүлж гашиш татсан түүний "Русские идут домой! Всего хо-ро-ше-го!" хэллэг тэр дороо рунет-ээр тархаад амжсан. Эх хувилбар: https://www.youtube.com/watch?v=ZPFVaSjpSu8
Харин энэ Enjoykin-ий хийсэн уран бүтээл.


2. Дагестан залуу нутаг нэгт залуучууддаа зориулж хэдэн үг хэлсэн бичлэг интернэтэд нэг хэсэг хаа сайгүй тавигдсан. Бичлэг: https://www.youtube.com/watch?v=Ii1gw3Ptj0c
Залгуулаад Enjoykin-ий бичлэг.


3. Дээрэм хийсэн эргүү нөхдүүдийн шүүх хурлын дараа өгсөн ярилцлага: https://www.youtube.com/watch?v=3YUNQoPrJGk
"Пацан к успеху шёл, не получилось, не фартануло" хэллэг нь тэднийг бас л интернэтэд алдаршуулсан.

No comments:

Post a Comment