Хүнийг дотроос нь иддэг хамгийн буруу бодол бол хийж буй ажилдаа өөрийгөө ахадсан гэж бодох явдал байдаг. Таксины жолооч, зөөгч, менежер - ялгаа байхгүй. Хүн "за яахав, энэ ажлыг түр хийж байгаад дараа нь бүгдэд үзүүлээд өгнөө" гэж боддог. Нөхцөл бүрдвэл, тохироо таарвал сонгодог бүтээл туурвина, их мөнгө олно, Нобелийн шагнал авна гэж бодох нь эндүүрэл. Эсвэл "жаахан мөнгө байсан бол ч хөдөлж болох талтай" гэх нь буруу.
Хамгийн гол ойлгох ёстой зүйл гэвэл - төгс нөхцөл байдал хэзээ ч бүрдэхгүй. Хүн мөнхийн дэгэн догон харайж явсаар нүхэндээ унах тавилантай амьтан. Энд мөнхийн цаг хугацааны хомсдол, мөнгө төгрөгийн гачигдал, өвчин зовлонтой үр хүүхэд юмуу эцэг эх ах дүүс, ажлын болон гэрийн бөөн асуудал ар араасаа ундарч байдаг. Ийм нөхцөл байдал дунд ажиллаж чадсан нь хожно. Хүлээж болохгүй.
Ажил нь өөрт нь багадсан гэж бодож байхад хүн хэзээ ч бүрэн хүчин чадлаараа зүтгэдэггүй юм. Нэмэх нь: нийгэм хүмүүсийг хийж буй ажлаар нь ялгаварладаг заваан тал бий: үйлчлэгч хийж буй бол loser г.м. Хийж буй ажилдаа, авч буй цалиндаа сэтгэл хангалуун л байвал уг нь болох нь тэр. Нэмэх нь ажлаа сайн хийдэг байх ёстой. Карьер хийх нь хүн болгоны зорилго байх албагүй. Карьер бол зүгээр л өөрийгөө нээх олон боломжуудын нэг нь.

No comments:
Post a Comment