07 October 2014

Үлэг гүрвэлтэй парк. 1-р хэсэг

2014.07.20. Баянхонгор хот.
Аймгийн төв багагүй талбай эзэлсэн парктай болж. Динозавртай хэмээх тодотголтой энэхүү парк Хөх толгой дээрээс (одоогийнхоор бол Эрдэнэмандал хайрхан, базарваань) ингэж харагдна.
Үлэг гүрвэлүүдийдийг нь шинжицгээе. 1-рт бидний өмнө тиранозавр байна.
Дүр төрх нь Юүрийн галавын цэцэрлэг киног шууд санагдуулна.
 
Аюул.
Дараачийн төлөөлөгч - платеозавр.
Түүний ар шилэн дээр троодон болов уу гэмээр нөхөр зүүгдээд амжиж.
Томруулвал.
Хөөрхийд хэцүү байгаа бололтой. Хүнээр бол ээ-ээжээ л гээд байх шиг байна.
Бетонон үлэг гүрвэлийг урагшаа нураахгүйн тулд тулгуур хэрэг болж. Хумсыг нь арматуураар хийж газар хүртэл "ургуулснаар" асуудлыг шийдэж. Ийм хумстай динозавр байгаагүй нь тодорхой.
Гурав дахь амьтан - аварга том яст мэлхий.
Тэрбээр сүрдмээр харагдаж буй хэдий ч ямарч адгуусыг хүн эрхшээлдээ оруулдаг юм гэдгийг түүнд нутгийн индян ойлгуулж байна.
Төгсгөлийн үлэг гүрвэл - диплодок.
Том бие - жижиг тархи.
Хэрэв толгойг нь харж байгаад өвдгийг нь харах юм бол өвдгөн дээрээ нүдтэй, эсвэл нүдэн дээрээ өвдөгтэй болж таарна.

1 comment:

  1. tatvariin mongoor niigemd yamarch ogooj ogohgui ene metiin umnuud hiih um. mongo ideh arga helberiin neg bh daa

    ReplyDelete