07 July 2013

Холимог хуурга

Сүүлчийн сар орчим хугацаанд холимог хуурга нийтлэгдээгүй байх шүү. Энд 6 сарын 9-ний фото хүртэл явж байхыг бодоход. Ингээд хайрт нийслэл Улаанбаатараараа зугаалцгаая.
Хаягжилт байраа олох хичнээн сайхан.
Шинэ үг: цетент.
6-р сарын 10-ны өдөр, БГД-ийн Татварын хэлтэс. 14 ажилтнаас 4 нь л иргэдэд үйлчилж байв. Бусад 10 нь ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилд дайчлагдсаныг ширээн дээрх цаас илтгэнэ. Автотээврийн татвар торгуульгүй төлөх сүүлчийн өдөр байсныг хэлэх үү энд дараалал гэж аюул байв.
6-р сарын 12-ны 04:23.
Нислэгийн хуваарийн самбар дээрх NOD32 антивирусын алдаа.
Зөвхөн манайд амьд модонд удирдлагын щит зоож орхино.
Кондиционер байрны фасадыг бузарлагч зүйлүүдийн нэг яалтачгүй мөн. Зүйрлэх юм бол: нүүрэн дээр батга шавах үүнтэй яг адил.
Гутал нь холгосон бололтой хөл нүцгэн алхаж яваа бүсгүй.
Үгүй хийх хэрэгтэй нэг самбар Бөхийн өргөөний дэргэд бий. Гаргаж буй дүрс нь танигдахааргүй болчихоод байхад ажиллуулаад байдаг нь сонин. Шууд шатаах хэрэгтэй, ийм үзээрийн юмыг. Хийцийг нь л харалдаа. 
Самбарын булан дахь бичиг: ЖIВ?
Манайд ийм холбоо байдаг юм байна.
Хүүхэд зурсан бололтой зураг байрны хананд. Япон хүүхэлдэйн кино санаанд буув.

No comments:

Post a Comment