15 July 2013

Курск 1943

Курскийн тулааны 70 жилийн ой болж байгаа тул тэр үеийн буюу 1943 оны 7-р сарын хэдэн фото цуглуулж оруулав.
Хурандаа-генерал Герман Гот, фельдмаршал Эрих фон Манштейн тэргүүтэй немц офицерууд хуралдаж байна. 1943 оны 7 дугаар сар.
Төв (Центральный) фронтын командлагч армийн генерал К.К. Рокоссовский Курскийн тулаан эхлэхийн өмнө байрлал шалгаж буй байдал.
СС-ийн «Дас Райх» 2-р танкийн дивизийн Барс-1 танк, цэргүүд Курскийн дор.
Немц цэргүүд өөрийн "Барс" хүнд танкийн хуягны гэмтлийг шинжиж байна.
Зөвлөлтийн сөнөсөн Т-34 танкийг германы цэрэг судалж байна.
Сөнөсөн КВ-1С хүнд танк. Хуяг цоо буудагдсаныг анхаарна уу.
Немц Pz.Kpfw.III танкууд «Цитадель» операци эхлэхийн өмнө тосгонд.
Мардер III САУ болон панцергренадерууд Курскийн дор тулаанд орохынхоо өмнө.
Энэ их сонирхолтой зураг. "Хувьсгалт Монгол" цувааны "Маршал Чойбалсан" Т-34-76 танкийн экипаж десантын хамт амарч буй байдал.
Зөвлөлтийн цэргүүд 41 оны загварын ПТРД танк эсэргүүцэгчээр гал нээж байна. 1943 оны 7-р сарын 20.
Барс танкийн хуягийг зөвлөлтийн танкчид судалж байна. 
43 оны зун снайперуудыг доогуур нисэж буй онгоцны эсрэг их ашигладаг байж. Амьд хүч, танкийг довтлох штурмын авиацийн эсрэг гэсэн үг.
Хошууч Санковскийн Су-152 САУ. Курскийн тулааны эхний байлдаанд дайсны 10 танк устгасан юм.
Оросын дэслэгч олзлогдсон немц цэргүүдийг тамхиар дайлж байна.

No comments:

Post a Comment