22 July 2013

Сүхбаатарын талбай

Улс төржөөд яахав, зүгээр хувийн бодол.
Сүхбаатарын талбайг тайван байлга. Бүх зүйлийг Чингис нэрээр нэрлээд яах гэсэн юм? Хоёрхон гейт бүхий нисэх буудлаа хүртэл хаанаар нэрлээ биз дэ? Буянт-Ухаа гэдэг сайхан нэр хаачсан? Байхгүй. 
Хүн болгон Чингис гэж хэн бэ, Сүхбаатар гэж хэн бэ, түүхэнд аль алиных нь оруулсан хувь нэмэр юусан билээ гэдгийг ойлгож байгаа. Мөнгөн дэвсгэртүүд дээр хүртэл эрэмбээр нь хэвэлсэн байгаа. Талбайн нэрийг өөрчилснөөр бид мандан бадарч, хөгжлийн хурд нэмэгдэх бол хамаа алга. Даанч тэгэхгүй. Нийслэлийн удирдлага солигдсоноор гудамж талбайн өнгө сайжирч, хот хотын төрхтэй болж буйд баярлаж, ажлыг нь дэмжиж яваа. Харамсалтай нь иймэрхүү хэнд ч хэрэггүй, нийгэмд талцал үүсгэсэн асуудлуудыг сөхөөд байх юм. Яах гэж? Хэнд хэрэгтэй юм? Өнөөдөр энэ талбайн юу нь болохгүй байна? Сүхбаатар хятадын тагнуул байсан нь илрээ юу? Эсвэл оросын гар хөл байсан нь архивын материалаар батлагдсан уу? Хийх юмаа олж ядах юм.
Эцсийн дүнд тэгээд Чингисийн талбайн тэг дунд нь Сүхбаатарын хөшөө сүндэрлэж байх юм уу? Утга алга.

2 comments:

  1. Ёстой үнэн хэлж, нээрээ Чингисийн талбайн тэг дунд Сүхбаатарын хөшөө байвал үнэн сонин л байж таараа. Нэр солих шаардлагатай бол заавал Чингисийнх гэж яадын ер нь, нэр мундсан биш ямар

    ReplyDelete
  2. Heleed yu gehev...Udagui UB hotiin neriig Chingissiin huree bolgoj solih gej dairah biz

    ReplyDelete