19 July 2013

Холимог хуурга

Сүүлийн үед ажлаа тараад шууд зусланруугаа давхиад байгаа болохоор цөөн пост нийтлэгдсэн. Хүмүүс ч олноороо амарч байгаа бололтой - сүүлийн өдрүүдэд хандалт цөөрсөн байна. Ингээд хэдэн фото:
Чеерс баар.
Барилгын материалын дэлгүүрт плита-тай ханын цаана цаас наасан хавтан байдаг юм байна. Сонингийн огноог харгалзан үзвэл плитаны загвар 2 жилийн дотор хуучирдаг бололтой.
Мануухай шиг харагдтал нь томдсон хувцас өмсгөх хэрэг байсан уу? Усны савалгааны хэлбэртэй төстэй болгох гэсэн юм уу? Зах ба хүзүүний харьцаа, нударга, малгай - тасархай.
Монголчууд мөнгөтэй болж дэ. Захын дэлгүүр нь Glenfiddich зарагдаад л. 
 Өргөөгийн шинэ уулзварын гэрлэн дохио таалагдсан. Ногоон хүн нь алхах хөдөлгөөнтэй.
Машины сэлбэг тээвэрлэлт. Хамар дээрээ капот, дээвэр дээрээ өөр машины дээвэр бэхэлсэн байдал.
Зарим телевизүүдийг хаах юм уу ийм төрлийн нэвтрүүлэгт нь хязгаар тавихгүй бол дэндэж байна. Наадмаар зурагтаа асаасан - дээлтэй нөхөр хужаа, солонгос бараа зараад сууж байх юм. 
Төгсгөлд нь: Жак-аас ирсэн өвөрмөц тэмдэг. 

1 comment:

  1. Ногоон гэрлэн дээр алхаж байгаа хүний зураг тавиад хүн төөрөгдуулээд байдаг юм. Хаашдаа алхаж гарахаар амжихгүй туд гүйж байгаа хүний зураг тавьдаг байвал зохилтой гэж боддийшд.

    ReplyDelete