12 July 2013

Тува, Буриадын сүлд

Би Тува болон Буриадыг өөрийн тусдаа сүлдтэй гэж яагаад ч юм төсөөлөөгүй. Тэгсэн Тува хуучин БНМАУ-ын сүлдийг санагдуулахаар таних тэмдэгтэй юм байна. Анхаарал татаж буй зүйл: Тыва гэсэн бичиг, цэцэг болон бамбайн дүрс.
Буриадын сүлдний туузан дээр бичиг үсэг байдаг байх. Төлөөлөгчийн газрынхaн хайнга хандаж хаяг дээрээ бичүүлээгүй бололтой. За тэгээд Байгаль нуур, уул, нар сар гал гээд л болчих шив дэ. 
Дээрх 2 сүлдний суурь нь ижил байгааг анхаарна уу. Энэ бамбайн хэлбэр ОХУ-ын төрийн сүлднийх нь суурь. Харъяалалд нь багтдаг болохоор заавал ийм хэлбэртэй суурь дээр сүлдээ байрлуул гэж шаарддаг бололтой. Юу ч зурж дүрсэлсэн хамаагүй болчихож байгаа юм л да. Нөгөө "рам-андаа жайжигнана" гэдэг шиг энэ хүрээн дотор л байх болно шүү дэ.

No comments:

Post a Comment