Орой ажлаас ирээд 10-аад жилийн өмнө ашиглаж байсан PC-гээ асааж үзлээ. Дэлгэц нь дээр үеийнх болохоор дижитал аппаратаар авсан зургийн чанар 10-аад жилийн өмнө савангийн хайрцгаар авсантай адил. Windows 95 харалгүй хэдэн ч жил болсон юм бэ? Pentium 586, 256MB RAM, HDD нь 800MB хэмжээтэй (бараг л CD-ний хэмжээ шүү дэ).Унтрахдаа бас хүлээлгэнээ. Тэгээд унтрана гэж бодож байна уу? Үгүй шүү. Заавал процессор дээрх товчийг дарж унтраана. Мөн процессор дээр Turbo гэсэн лут товч бий.Хөөрхий минь, оюутан байхад аминд сайн орсон шүү.
14 October 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
Сонин харагдаж байна шүү энэ чинь харин
ReplyDelete