25 October 2008

Хор алхам тутамд

Өчигдөр золтой л хорлогдчихсонгүй. Хүүгээ сургуулиас нь авах гэж явах зуур 10 мин хугацаа байхаар нь зам дагуу байсан Sweet pizza fast food гэсэн гарчигтай газар луу орлоо (сүүлд л энэ газар хүн хорлох зорилготой ажилладагийг нь ойлгосон).
Байршил: Жуковын музейн замын эсрэг,
баруун урд талд, 100м холуур тойроорой, хүмүүсээ.Орсон даруйд л "за юу руу л орчиховдоо" гэсэн бодол төрсөн. Түргэн хоол, гуанз, бар 3-ын дунд тодорхойгүй нөхцөл байдалтай газар байв (надаас гадна 1 хүн л үйлчлүүлээд сууж байв. Нэг хаяад гарах гэсэн боловч сониуч зан нэгэнт хөдөлсөн байлаа). "Удах уу?" гэж асуулаа. 5-7 мин гэхээр нь 1 cheeseburger авч явахаар 2000 төг-р захиалсан. 10 гаруй мин дараа нэг зүйл пакетанд хийгээд өглөө. Машиндаа суугаад нээсэн чинь...
Ээ 3,14z. Хаяг болон нохойны хоол 2-ынх нь (олигтой айл нохойндоо ч өгөхгүй байх) зургийг авчихаад буцаад орлоо. Үйлчлэгчид нь энэ зүйлээ тогоочдоо өгөөд идүүл, би хордмооргүй байна гэж хэлээд гарсан. Ялгаа бол нэг иймэрхүү:
Хэн нэгэн хүн pizza-г нь захиалж үзэхгүй биз? Утас нь зураг дээр гарсан байгаа шүү, хэ-хэ-хэ :)
P.S: Би уургүй явсан тул Michael Douglas-ийн тоглосон Falling Down гэдэг кино шиг үйл явдлыг өрнүүлсэнгүй.

2 comments: