Хүн гэрээсээ холдохгүйг эрхэмлэдэг юм шиг. Бодит жишээ, би дэргэдэх 57-р байрны 1-р орцыг өргөтгөж барьсан Silver sound ч билүү нэг тиймэрхүү ойролцоо нэртэй газар их ордог. Гэр, гаражаас ойрхон байдаг юм л да. Найз нөхдийн дунд энгийнээр "тавин долоогийн нэг" гэж нэрлэдэг (1-р орцны өргөтгөл юм).
Та нар аливаа ресторан, бар-ыг ямар шалгуураар дүгнэдэг вэ? Үйлчлэгч нарын харьцаа, хоолны чанар, засал чимэглэл г.м. олон зүйл байх болов уу. Миний хувьд 00-ийн өрөөг л харах хэрэгтэй гэж боддог. Хэрэв 00 нь, уучлаарай, (_|_) бол тухайн газрыг ажиллуулж байгаа нөхөд таныг (_|_) гэж үзэж байгаа л гэсэн үг. 57-1-ийн 00 нь байнга (ямар ч байсан сүүлийн жил хагасын турш) цэвэрхэн байдаг.
Засал чимэглэл, хоолны чанар, үйлчлэгч нарын харьцаа ч гэсэн давгүй. Энэ сурталчилгаа биш. Эдийн засаг, улс төрийн сонирхол агуулаагүй пост болно.


Та нар аливаа ресторан, бар-ыг ямар шалгуураар дүгнэдэг вэ? Үйлчлэгч нарын харьцаа, хоолны чанар, засал чимэглэл г.м. олон зүйл байх болов уу. Миний хувьд 00-ийн өрөөг л харах хэрэгтэй гэж боддог. Хэрэв 00 нь, уучлаарай, (_|_) бол тухайн газрыг ажиллуулж байгаа нөхөд таныг (_|_) гэж үзэж байгаа л гэсэн үг. 57-1-ийн 00 нь байнга (ямар ч байсан сүүлийн жил хагасын турш) цэвэрхэн байдаг.
No comments:
Post a Comment