Ботаникийн цэцэрлэг гэдэг газраар хэдэн жил ч ороогүй юм бүү мэд. Бага ангид байхад л нэг орж байсан шиг санаж байна. Намар цагийг ч хэлэх үү, гандуу гундуу дүр төрх угтсан. Хог гэж ургамалаасаа их.Суулгац тарьдаг хэсэг нь хүний гар хүрсэн юм гэсэндээ нийтийн хашаанаас дээр юм аа хөөрхий. Усалгаа одоо болтол хийгдсээр. Цоорхойгүй шланг таарсан бол би л лав гайхна.Хамгийн их таалагдсан зүйл - гацуурын суулгац.3 ширхэг голт бор (сирень мөн үү?), 2 монос авсан. Энэ жил мод орой унтаж байгаа, яг өдийд суулгавал хавар баталгаатай ургах юм гэнэ. 5-6 сарын үед байгалийн шалгарлыг хэн хэн нь давсан талаар мэдээлэх болно.
06 October 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment