22 June 2010

Виктор Нуар

Виктор Нуар (1848-1870). Францын сэтгүүлч. 22 насандаа хуримынхаа өмнөхөн Пьер Бонапартаар буудуулж үхсэн. Түүний найз Андре Лориг Бонапарт доромжилсон тул дуэль товлож, Виктор секундантаар очиж. Тэрбээр Бонапартад юу хэлснийг хэн ч мэдэхгүй, гэвч императорын үеэл тэр дороо галзууртлаа уурлаад мань эрийг шууд буудаж орхиж. Виктор хурц хэлтэй нэгэн байсан гэдэг.
Парижийн Пер-Лашез оршуулгын газарт буй түүний бунхан дээрх хөшөөг барималч Юлий Дэлоу хийхдээ нэгэн газар нь (санаатайгаар) товойлгож орхиж. Оршуулга дээр ирж хөлнийх нь дэргэд байрлах цилиндр-т цэцэг хийгээд, уруул дээр нь үнсээд, товгорт нь хүрсэн нөхөргүй бүсгүй нөхөртэй болдог, үргүй нь үртэй болдог, хайр дурлал нь бүтэмжтэйгээр эргэдэг гэсэн яриа 100 гаруй жил ам дамжсаар ирсэн. Одоо ч энэ хөшөөрүү хөл тасардаггүй.

1941.06.22

Нодинон жилийн 2 мэдээллийг харахыг зөвлөх байна.
Нэг: Цын!
Хоёр: Цырын!

21 June 2010

Без билета - Странная жизнь

Тус хамтлагийн бас нэг дуу. Black-ийн Wonderful life-ийн кавер. Тус дууны тухай мэдээлэл өмнө нь нийтлэгдэж байсан.

Без билета - СМС

Bruxelles

2010.04.24. Брюссель.
Европын холбоо үнэн амар. Нэг пайз өнгөрөөд л ондоо улсад.
Хотын зах нь төдийлөн гоё биш.Цыганууд гэрлэн дохион дээр гуйлга гуйна.Төврүүгээ байшингууд нь хуучны хэв маягтай болж ирээд хот өнгө нэмнэ.Машинуудыг хашлага давуулахгүйн тулд төмөр баганууд байрлуулдгийг олон газар ажигласан.Жижиг хогийн савнуудын хажуугаар ресторан, үйлчилгээний газруудын дэргэд том хогийн сав таарах нь элбэг.Аюулгүй байдлыг хангагч аппарат гудамжинд байрлана. Карманаасаа евро, кармандаа durex.

Холимог хуурга. 2 дахь порц

Пологдотлоо хүрт дээ, уншигчидаасаа юу харамлахав.
1. Даешь спорт в массы!
2. Алтны нинжа нарт зориулсан төхөөрөмжийн сурталчилгаа МУИС-ийн урд. Нөгөө талд нь нэг хэсэг алт хайх зааварчилгаатай номны сурталчилгаа өлгөөтэй байсан. 3. Шинэ үг: жргал.
4. Төгсгөлд нь, уншигч та нартаа санаа зовдог болохоор сануулга нийтэллээ. Биеэ бодоцгооно биз ;)

Холимог хуурга

Гар утсаар дарсан зурагнуудаас. Чанар хог, агууламж - яг адил.
1. Хаана дарсан зураг юм, мартаж. Хуванцар хаалганд гар цоож хамгийн энгийн аргааг суурилуулж.
2. "Үнэгүй" сайтын үзээрийн сурталчилгаа. 4 хагас нүцгэн бүсгүй "бид үнэгүй юманд нугасгүй" гэж байх юм. Это 3,14zдец, товарищи!3. Бункергүй орцыг 00-ийн өрөөгүй байртай адилтгаж болно. Шинээр баригдаж буй бүх байрыг заавал бункертэй барих нөхцөл тулгах хэрэгтэй. 4. Орцонд картон дэвсэх үзэгдлийг үзэн ядаж байна. Монголоос өөр ямар ч газар ийм зүйл олж харахгүй байх.

Төв музей

Төв музейн билет аймшгийн дизайнтай болж. Муруй гартай нэгэн хийсэн бололтой. Ажиглавал, тиранозаврын араг яс аргал угалзыг өгзөгнөөс нь юу юугүй хазах гэж байна.Шинээр буй болсон зүйл 2 л байна. 1 дахь нь: Солонгосын ургамалын зурагнуудын үзэсгэлэн. Гоё фотонууд байна билээ.2 дахь нь далайн сэдэвтэй үзвэрийн танхим. Бүх тайлбар нь латин болон солонгос хэлээс. 3,14zдец.Бусад бүх зүйл хуучнаараа. Тоос нь үнэртээд л. Хөөрхий музейг муулаад яахав, төсөв нь өчүүхэн байлгүй дэ. Хүүхдүүд л баясч байвал болох нь тэр.
Гоё гоё нэртэй экспонатууд байгаа нь яамай да. Жишээ нь: хотны бүгээхэй. Үгийн үндэс - бүгэх?Эсвэл: шивэр чимхүүр загас.Сонирхолтой мэдээлэл ч таарна. "Шалз шиг наалдна" гэдэг үгийн учрыг ойлгоход хүндрэлгүй.Мөн "хамуутсан юм шиг" гэдэг хэллэгийг ойлгоход ч амар.

Спасение мира. Часть 2

1-р хэсэг энд.3. Асуудлыг шийдхэд чухал зүйл - нөөц бололцоогоо тооцох. Өөрт чинь юу байна гэдгээ урьдчилан тодорхойлсон байх хэрэгтэй.4. Бас нэг зүйл. Шийдэгддэггүй асуудал гэж байхгүй. Шийдэл нь бидэнд таалагдахгүй тохиолдлууд л бий. Тиймээс ямар нөхцөлд бодлого бодогдсон, асуудал шийдэгдсэн гэж тооцох вэ гэдгээ бас тодорхойлох нь зүйтэй.

a) хамгийн гол нь - шийдэл энгийн байх ёстойИйм бодолтууд амьдрал дээр хамгийн сайн идээшидэг. Ямар ч нанороботууд, ирээдүйн технологи хэрэггүй. Дээр үед төрөхийн үеийн эндэгдлийг эх баригч нарыг гарыг нь угаалгаснаар хэд дахин багасгаж байсан юм. Бас нэг жишээ: Мухаммедын тухай кино хийх явцад найруулагч хүнд асуудалтай тулгарч. Исламд Мухаммедын дүрийг харуулахыг, дүрслэхийг хориглодог. Шийдэл - субъектив камер буюу бүх зүйлийг Мухаммедын нүдээр харж буй юм шиг бичлэг хийж.
б) Шийдэл ямар үр дагавар дагуулахыг тооцох нь зөв. Ядаж хэдэн алхамын цаадхыг хар. М
эдээж шийдэл илүү их хүндрэлүүдийг дагуулахгүй байх ёстой. Жишээ нь мансууруулах бодис үнэгүй тараах юм уу ус сувагт Lsd хийх нь асуудлыг шийдэхгүй. Иймэрхүү туршилт хуучин ЗХУ-ын үед хийгдсэн шүү дэ. Улсын төсөвийн 30 хүртэлх хувь нь алкоголийн худалдаанаас бүрдэж байсан үе бий. "Шарталт" аймшигтай байв.Шийдэл хүчирхийлэлгүй байх ёстой. "Өөрийгөө ал - Дэлхийг авар" энд таарахгүй.

Шийдэл фантаз байх ёсгүй. Жишээ нь - визуалчилал. Бүх хүн сайхан зүйл бодлоо гээд бүх зүйл сайхан болохгүй. Бүгд нүдээ аниад шинэ машин замтай болж гэж бодсон ч зам тэр дороо бий болчих магадлал ноль.5. Процесс шууд гарах үр дүнгээс чухал. Спортоор хичээллэх эхэн үед юу ч бүтэхгүй, бие өвдөх боловч үр дүн гардаггүй. Энд өвчнийг тэсч давах нь чухал юм.Зүсэм талх, балга усны төлөөх дайн дэгдэх үед хэн ч хөндлөнгийн ажиглагч шиг хараад өнгөрөх боломжгүйг цөм ойлгох хэрэгтэй.

Үргэлжлэл бий.
Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/

19 June 2010

Москва

2010.04.19-ний өдөр дарагдсан зурагнууд.