18 July 2026
Shit happens цувралаас
Өчигдөр зуслан дээр жаахан ажилласан юм. Ачаалал авах хүнд зүйл хийгээгүй. Гараж будах, таазны унжсан рейк шрупдэх г.м. ойр зуур зүйл амжуулсан. Шатан дээр хэсэгхэн хугацаанд гарч ажилласан. Тухайн үед ямарч зовиур байгаагүй. Хотод орой орж ирсэн хойно баруун хөлний ард хөндүүрлээд байсан, тоогоогүй юм. Тэгсэн шөнө янгинаад унтуулсангуй. Нэт ухаад ахиллын шөрмөсөнд асуудал үүсч гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Сунасан уу, үрэвссэн үү, сэмэрч тасарсан уу бүү мэд, ямартаа ч өөр өвдөх зүйл тавхайны дээхнэ, хөлний ард бол байдаггүй юм байна. 6 цаг болж байхад өвчин намдаагч ууж, үрэвслийн эсрэг тос түрхээд хэсэг зуур дуг хийж амжив. Босоод эмнэлэг орж үзүүллээ. Шөрмөс мөн байна. Нарийн онош тогтоолгох бол MRI хийлгэх хэрэгтэй гэнэ. Антибиотик бичүүлж аваад боолт худалдан авч өөрөө өөрийгөө боочихоод сууж байна. Хээрийн чоно монгол эр хүн хоёр шархаа гурав долоогоод эдгээдэг. Хөлөнд хэл хүрэхгүй жаахан тийм байна.
Labels:
damn it
Subscribe to:
Post Comments (Atom)


No comments:
Post a Comment