20 November 2009

Хэрэг хуучирдаггүй 3

UPD 2009.11.20 15:20
Төгсгөлийн хэсэг нь.

2008.11.03 12:38

jack: chi haschihaach de
BUZZ!!!

Ganzorig: za odoo har da
jack: zia zia ooroo med hogiin gar ve chi
BUZZ!!!
BUZZ!!!

BUZZ!!!


6 залгасны эцэст чимээгүй боллоо.

Хэрэг хуучирдаггүй 2

UPD 2008.11.20 15:15
Түрүүчийн мэдээллийн үргэлжлэл нь.


2008.11.03 12:20

jack: alnaaaa chamiag

Ganzorig: blog yzdee
jack: piz avch hayaach ee

jack: manai zahiral gehchihsen

BUZZ!!!

jack: hooe chi bn uu
jack: chi manai zahiral gedgiig ni yadaj avch haya

BUZZ!!!
jack: oruulah um aa oruulj l bai l da
jack: oruulmaar bgaa bol manai zahiral uu-g ni hasaad oruul
jack: chi haschihaach de

Залгаж байх юм...
Мэдээлэл гэж хүчтэй хэрэгсэл юм да.

Хэрэг хуучирдаггүй

UPD 2009.11.20 15:10
Хэрэг хуучирдаггүй ээ гэж.
Ноднин жилийн үйл явдал л да. Найз Жак коммист орчихоод бухимдаж буй байдал.
Би ноднин жилийн 11 сарын 03-ны өдөр нийтлэх гэж байгаад болиод, ноорог хэлбэрээр нь хадгалчихаж. Messenger-ээр бичсэн зүйлсийг copy-paste хийж.

Ингээд түүх сөхье:

2008.11.03 12:11
Даваа гаригийн өглөө болдог хуралдаан болдгоороо боллоо. Хурлын төгсгөлд 11 сарын сүүлээр тэмцээнийг болон шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах комисс сонгох ажиллагаа явагдлаа. Зарим нэг хуралдаа суугаагүй боловч сонгогдсон улс заналхийлж эхэллээ :)

jack: yamar komiss ve
Ganzorig: shine jil + temtseen
jack: oor hen hen bgaan
Ganzorig: dan shine uls
jack: 3.14z um aa
Ganzorig: darga n zahiral
Ganzorig: altaa + urnaa + chi
jack: shit
Ganzorig: huraldaa suuj bai, za
Ganzorig: tegsen bol esergyytsne sh de, he he
jack: hen namiag sanal bolgochihv
jack: manai zahiral uu
Ganzorig: bi
jack: alna aa
jack: chamaig
Ganzorig: tegehgyi bol namaig avah geed bsan yum chin bi oor yah yum
Ganzorig: bi nodnin bsan, jack sain l gesen
jack: davaa-g chihgui yasiin
Ganzorig: chi sain sh de
Ganzorig: naiziigaa avch yzeed
jack: alnaaaa chamiag

Wallpaper

UPD 2009.11.20 14:00
9 дахь оролцогч. Чинбаа ах.
Энэ хүүхний зургаар фон хийсэн хэрэглэгч монголын байтугай дэлхийн хэмжээнд хуруу дарам цөөн үлдсэн байх аа. Зоригтойгоор зургаа илгээсэн байна шүү, хэ хэ.

UPD 2009.11.20 11:50
Энэ цаг мөчид нийт 8 хүнээс 12 зураг ирсэн байна.
Өөрийн PC, laptop-ний обойг илгээчих өөр хүн алга уу?

UPD 2009.11.19 16:31
Мэйл ирж. Амараагаас.
Текст нь:
Sain u Ganzo. Suuliin 2 sariin hugatsaand idevhtei bsan delgetsiin zurgaa yvuullaa
.UPD 2009.11.19 14:50
Мэйл ирж. Энэ удаад Jack-с.
Текст нь:
Hi, Odoogiin baidlaarh idevhtei baigaa haniin tsaas.
Hovsgol nuur.
UPD 2009.11.19 12:20
Messenger-ээр acidrain зургаа илгээж байна.
Дагалдсан текст:
hi. yu bn. wallpaper tsugluulj baigaamaa daa. miniih ene. Sears Tower deerees shuno Chicago iimerhuu haragdaj baina.
UPD 2009.11.18 20:00
Удаах мэйл ирлээ. Ганбатаас.
Дагалдсан текст:
Сайн уу, хүндэт блоггэр Ганзо!? Зав гаргаж электрон шуудангаар зураг илгээж чадсангүй удлаа. Эдгээрийг л сольж хэрэглэдэг дээ. Яг одоо идэвхийтэй байгаа нь ХҮНИЙ НҮҮРТЭЙ нь. Хааяа Виндоузын өөрийнх нь ханын цаасыг хэрэглэдэг. Сайн сайхныг хүссэн, Д.Ганбат.
Харин ч нэг бөөндсөн байна да :) өөрийгөө blogger, тэр тусмаа хүндэтээр дуудуулах чинь эвгүй юм гээч, хэ хэ.
UPD 2009.11.18 14:30
Mail ирсэн байна. Билгүүнээс.
Дагалдсан текст:
Sain uu Ganzo?
Wallpaper-ee blogd chini yavuulj baina.
Singa-d baisan muurniikhaa zurgiig odoogoor tavichihsan baigaa.
Гоё муур байна.

UPD 2009.11.18 11:10
Зарим заримдгуудад Уншигчидад зориулж хэлэх үг байна.
Wallpaper-аа илгээгээч, өөдгүй гарууд найзууд.


UPD 2009.11.17 08:30
Хүмүүс wallpaper-аа илгээсээр байна. Үлэмжийн обой.
Лойчихсон гарууд аа! Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, блог уншигчид аа.
Wallpaper-аа илгээгээд байгаарай.
UPD 2009.11.16 10:02
Mail ирж. Ууганаагаас.
Дагалдсан текст:
Yag odoogoor idevhitei bgaa ni ene, uye uye solichihdog yum.

UPD 2009.11.15 00:02
Mail ирж.
Уншигч: Moonoo
Дагалдсан текст:
Зиа миний ханын цаас энэ :) stretch болгоод тавьчихдаг юм.
2009.11.14 22:10
Би дээр ажлын PC болон гэрийн laptop-ны wallpaper-ийг нийтэлж байсан. Сүүлд нь компьютераа форматлахад амар юм билээ.

Яг одоогийн байдлаар бол ажлын PC-ний OS солигдсон болохоор
wallpaper нь ийм болсон.
Дээр ажлын ширээнүүд болон бичгийн хэв цуглуулсан шиг wallpaper-үүдийг цуглуулдаг ч юм билүү.
Өөрийн компьютерийн wallpaper-ийг mail-ээр илгээх хүн байна уу?

Менты

UPD 2009.11.20 13:50
http://nl.livejournal.com/ журналаас шинэ мэдээлэл оллоо. Дымовскийгоос өмнө 3 сард нэг эргүүлийн цагдаа ажил амьдралынхаа тухай ярьсан юм байна. Даанч нөхөр ард түмэнд дотно хэл буюу хараал ашигласан болохоор хэн ч авч хэлэлцээгүй бололтой.
Осторожно! Мат!
Бичлэг нь: http://rutube.ru/tracks/2599941.html?confirm=eaa5d8f4906ea93d14525442e74d72e3&v=98561b5bc3b4795d5bea5c1bc58586b6

2009.11.19 20:11
ОХУ-д А.Дымовский гэдэг Новороссийск хотын цагдаагийн хошууч од болж байна аа. Юу болсон бэ гэхлээр...
Мань эр В.Путинд хандсан видео бичлэг аваад youtube дээр нийтэлжээ. Энэхүү бичлэг дээр энгийн, шударга(хэдэн хувь нь бол?) цагдаа нарын алба ямар хэцүү байгааг, дээд удирдлага нь хэрхэн хуулийг гуйвуулж мушгидаг талаар, хүчний байгууллагуудад авилга, хахууль ямар их газар авсан тухай, нийт системийн үйл ажиллагааны доголдлыг илэн далангуй, шууд ярьсан байгаа.
Төд удалгүй Коми автономит тойргийн халагдсан офицер М.Евсеевийн Д.Медведевт хандсан ижил утга бүхий бичлэг нийтлэгдэв. В.Смирнов гэдэг Москвагийн замын цагдаа ч дутсангүй.
Хэрэг эрчээ авлаа - янз бүрийн эрх хамгаалах байгууллагууд Дымовскийтой хэвлэлийн бага хурал хуралдуулж. Энэхүү хурал дээр Р.Каюмов гэдэг офицер мөн л шударга бус явдлуудын тухай ярив.
Дымовскийг дэмжигчид өдрөөс өдөрт олширсоор байв. Новоросийск хотын иргэдээс (И.Лобачева, Л.Березина) ч гэсэн хотын засаг захиргаа, шүүх, прокурор, цагдаа нарын үйл ажиллагааны тухай таагүй зүйлс ярьж эхлэв.
Цаашлаад, Г.Чекалкин гэдэг прокурор үзэл бодлоо хуваалцав. Одоо бол өдөр өнжилгүй л шинэ шинэ билчэгүүд сүлжээнд тавигдсаар байгаа. Тухайлбал: Тольятти хотын цагдаагийн хошууч А.Мумолин, Сочи хотын цэргийн гарнизоны прокурор ахмад А.Попков, Свердловск мужийн дотоодын цэргийн ар талын орлогч, халагдсан дэд хурандаа И.Канегин нар авилга, хээл хахууль, ажлын дарамтын тухай ярив.

Энд намайг нэг зүйл гайхшруулав. Хэсгийн төлөөлөгч нарт сарын норм гэж байдаг юм байна. Жишээ нь тэдэн гэмт хэрэг илрүүлж, ийм тооны эрүүгийн хэрэг үүсгэ гэх маягтай (палочная система гээд байгаа). Жинхэнэ хэрэгт яахав, эрүүгийн хэрэг үүсгэчихнэ. Харин норм нь биелэхгүй бол яах вэ? Ажлаа муу хийлээ гэж банга хүртдэг гэнэ. Иймд цагдаа нар жижиг хэв журамын зөрчлийг эрүүгийн хариуцлагад татах хэмжээний гэмт хэрэг болтол нь хөөрөгддөг байна. Хэрэгтний мэдүүлэгт яриагүй зүйл бичих, гэрчүүдийн яриаг гуйвуулах г.м.-ээр. Мөн бага, дунд гарын бизнес эрхлэгчдэд захиалгын дагуу хавтаст хэрэг нээж болдог гэж байгаа. Төсвийн мөнгийг удирдлага нь сайхан халаасалдаг тухай баримтууд ч байна. Түүнчлэн, дээш олих юм бол ажилгүй, зарим тохиолдолд амьдралгүй болдог. Тэр хамгийн сүүлчийн дэд хурандаа нөхөр 3 жил суугаад гарч ирсэн байх жишээтэй. Хэсгийн төлөөлөгч нар бичиг цаасны ажилд дарагддаг тул гэмт хэргийг урьдчилан сэргийлэх үндсэн үүргээ биелүүлдэггүй, оронгийн бараа хардаггүй, улмаар гэр бүл нь салж сарнидаг гэнэ. Бичгийн цаас, компьютер г.м. ажил хийхэд шаардлагатай анхан шатны зүйлс байдаггүй л гэнэ. Нэгэнт хүнд эрүүгийн хэрэг үүсгээ л бол шүүх нь үг дуугуй яллаж орхидог. Юун тэр гэм буруутай эсэхийг тогтоох, цагаатгах. Одоо шүүхээр орсон нийт эрүүгийн хэргийн 99% хувь нь яллагдаж, 1% нь цагаатгагдаж байна ч гэх шиг гэрэл гэгээгүй зүйлс ярих юм. Юу гэсэн үг вэ? 30-аад оны хэлмэгдүүлэлтийн үед цагаатгасан шийдвэрийн хувь нь 7 байсан гэж байгаа. Ер нь бол сардаа тодорхой тооны хэрэг үүсгэж, заавал яллуулж байж ажлаа сайнаар дүгнүүлдэг юм байна.

Манай хүчний байгууллагууд ямар системээр ажилладаг бол? Ер нь оросын "школ"-той шүү дэ. Арай ч оросууд шиг ялзарчихаагүй байх аа, гэхдээ үнэр бол орчихсон. Тэр бол бат.

Худал хуурмаг. 2-р хэсэг

1-р хэсэг.

2-р хэсэг.
Худал хуурмаг нь 2 янз байдаг - үнэн байдлыг гажаах болон үнэнийг нуух. Эхнийхийг нь хүмүүс муухай хэмээдэг бол үнэнийг нуух явдлыг байж болох талтай гэж үздэг.
Хүний ёс суртахуун өөрөө их уян хатан шинж чанартай. Жаахан хачир нэмэрлэчихэж хэн хүнгүй чадна. Ив ижил зүйлийг нэг бол байж болно, нэг бол яасан ч байж болохгүй гэж үздэг. Их сургуулийн дотуур байранд туршилт явуулж л дэ. Нийтийн гал тогооны хөргөгчинд 6 лааз кола хийхэд маргааш нь нэг ч үлдээгүй байж. Тэгэхлээр нь хөргөгчин дээр 6 доллар орхижээ (6 лааз колагийн үнэ). Нэг ч дэвсгэрт алга болоогүй. Худал хуурмаггүйгээр хүмүүсийн хоорондын харилцаа удаан тогтдоггүй. Надад чамтай хамт ямар сайхан байнаа г.м. нь хүүхдэд үлгэр ярьж өгч буйтай агаар нэг.
Хором төдий хэн нь ч худал хэлдэггүй хорвоог төсөөлөх гээд үздээ.
Удаан тэсэж чадах уу, өөрөө? Үнэн ямар хүнд хэцүү байдгийг тэгэхэд л мэдрэх байх.
Хууралтын хамгийн гоё хувилбар нь өөрийгөө хуурах явдал.
Хялбаршуулах юм бол худал хуурмаг нь хүн өөрийн гэсэн нууцтай байх эрх нь юм. Та ичдэг болохоос биш бусад хүмүүст алиа санагддаг хөгжим өөрт чинь таалагддаг байж болно. Өнгөрсөн 5 дахь өдрийн орой өөрийг чинь юу хийж байсныг хүмүүс мэдээсэй гэж та хүсэхгүй байж болно.
Үнэнийг үнэнээсээ мэдэхгүй төөрөлддөг тохиолдлууд бас бий.
Жишээ нь: энгийн ухаанаар бодвол - дэлхий хавтгай. Энэ талаар XVII зуунд эрдэмтэд Галилейн эсрэг юу гэж мэдэгдэж байсныг сөхвөл:
"Хөдөлж буй амьтанд мөч, булчин шөрмөс байдаг. Дэлхийд аль аль нь байхгүй. Тиймээс тэр яаж хөдлөх юм бэ" /Scipio Chiaramonti, University of Pisa, 1633/
"Хэрэв Дэлхий ийм хурдтай эргэдэг байсан бол хүмүүс бүдүүн бахим хумстай байж таарах биз. Тэд зүгээр л гадарга дээр тогтож зогсож чадахгүй" /Libertus Fromundus, Anti-Aristarchus, 1631/
Бидний ертөнцийг үзэх үзэл өрөөсгөл, хоорондоо багагүй зөрчилтэй. Явцын дунд олон ч зүйлд хандах хадлагад өөрчлөлт орно. Бид гадаргын таталцал, оюун ухаан, гэрэл цахилгаан, атомын бүтэц, огторгуйн үүсэлийн тухай бүдэг бадаг л төсөөлөлтэй улс. Гэвч эдгээрийн тухай хүүхдүүддээ зааж сургахад саад
ер байдаггүй.
Мөн хууралт нь сул амьтаны ялалт байгуулах цор ганц шанс нь байж болох талтай.

Үргэлжлэл бий.

19 November 2009

Жил-был пес

Нилээн дээр хүүхэлдэйн кинонуудын тухай хэдэн мөр бичиж байсан.
"Жил был пёс" гэдэг хүүхэлдэйг хэд үзсэн ч уйддааггүй юм. Гайхамшигтай уран бүтээл.
Бүх үйлдэл нь хоорондоо авцалдаатай. Яриа хөөрөө, хөдөлгөөн нь янзын. Чоно - миний хайртай дүр. Инээж байгаад нуруугаар нь хатгадаг, хашааг давахгүй
шууд цөмлөөд гардаг, ширээн доор дуулах гэж дайрдаг, "Что? Опять?!" гэдэг хэсгүүд нь тасарчихсан. Ер нь ажиглавал жижиг сюжет их. Тухайлбал: муур хүргэний нүүрлүү үсэрнэ, дараахан залуу нүүрээ боочихсон явж байна, эцэст нь хуриман дээрээ ширээн доор байгаа муурны сүүлэн дээр хүргэн санаатай гишгэж байх жишээтэй. Мөн ширээн доор сууж буй чоно хүүхний өвдгийг налсан чинь хүүхэн хажуугийн залууг гэж бодож байх г.м. саваачихсан үзэгдлүүд цөөнгүй. Нуршаад яахав, өөрсдөө үз.

Земфира - Мальчик

Земфира vs DJ Valer&Orchestra - Мальчик

Худал хуурмаг. 1-р хэсэг

Дмитрий Чернышев өнгөрсөн 7 хоногт "Ложь" сэдвээр лекц уншсан байгаа. Товч конспектоо блог дээрээ 3 хэсэг болгоод тавьж. Бага тексттэй, сонирхолтой сэдэв болхоор нь орчууллаа.

1-р хэсэг.
Хүн өдөрт дундажаар 20-с багагүй удаа худал хуурмаг зүйл ярьж хэлдэг, үйлдэл хийдэг гэж байгаа. Ажил нь худал хуурмаг үйлдэл хийхийг шаарддаггүй бол энэ шүү дэ.
Худал хуурмаг явдлыг ихэнх нь муу зүйл гэдэг боловч өмөөрч цөөн үг хэлье.
Үүн дээр буюу бодит байдлыг гажаасан нөхцөл дээр олон гайхамшигтай (болон тийм ч гоё бус) зүйлс оршин тогтнодог: сонгодог уран зохиол, мода, реклам, театр, кино урлаг, косметик, пиар, гоо сайханы мэс засал, уран зураг, тагнуул, хайр, улс төр...
Худал хуурмаг явдалгүйгээр олон тоглоомууд байхгүй байх байлаа, наад зах нь покер.

Худал хуурмаг нь хөгжлийн том алхам, нэг биш параллель олон ертөнцүүд оршин тогтнох эх үндэс нь шүү дэ. Хүүхдэд үлгэр уншиж өгч буй нь эхнээсээ төгсгөл хүртэл хуурч буйн жишээ. Тэгсэн хэдий ч энэ нь сайн үр дүнтэй хууралт - хүүхдийн уран сэтгэмж хөгжинө, сайн мууг ялгаж сурна. Тэр ч байтугай худал хуурмагийг үнэнээс ялгаж сурна.
Ээж нь хүүгээ төгөлдөр хуур дарж сурч байхад нь "сайн байна, ямар мундаг юм бэ" гэж магтахдаа хуурч л байгаа. Моцарттай харьцуулаад үзье л дэ. Тэрбээр 4 настайдаа клавесин дээр тоглож, 6-тайдаа Европоор аялан тоглолтуудаа хийж, 11 хүрэхдээ хөгжмийн зохиолч болж төлөвшиж.
Хэдий ийм ч хүүхдийнхээ сурах сонирхолыг нэг дор үгүй хийхийг хүсээгүй юм бол худал хэлэх л хэрэгтэй. Нийгэм хүмүүсийг худал хэлэх рүү түлхэдэг, бүгд байгаагаасаа илүү харагдахыг хичээдэг биз дэ. Наад зах нь, хүн CV-гээ бичиж байхдаа юу юу гэдэг билээ?

Худал хуурмаг явдал дээр соёлтой харьцаа, өрөвдөлт, биеэ зөв авч явах байдал ч суурилдаг.
Өөрийгөө хоспис-ийн эмч гээд төсөөлөлдөө. Хэдэн зуун үхэж буй хүн гараар чинь дамжина. Бүгдийг нь өрөвдөж, хайрлаж чадахгүй шүү дэ, тэгвэл галзуурна. Тэгсэн хэдий ч эмч "Та өнөөдөр урдынхаасаа сайн харагдаж байна шүү" г.м.-ээр худал хэлж л байдаг. Худал хуурмаг нь амьдралыг бага ч болтугай хөнгөвчилж өгдөг юм.
Нэг зүйлд үнэн голоосоо итгэх нь тэр зүйл нь үнэн гэдгийн баталгаа биш шүү дэ. Полиграф (lie detector)-ын операторын гол үүрэг нь шалгуулж буй этгээдэд аппарат хэзээ ч алддаггүйд итгүүлэх явдал байдаг. Хүнд нэг хөзөр сануулаад, дараа нь түүнийг нь полиграфаар олж үзүүлдэг. Ингэхдээ оператор мэдээж тэмдэг тавьсан хөзөр ашигладаг. Ингэснээр аппаратын үр дүн эрс нэмэгддэг.
Худал ярьж буй хүн маш сайн санах ойтой болон тодорхой хэмжээний зоригтой байх хэрэгтэй. Үүнээс гадна өөрөө ч гэсэн хууртах боломжтойгоо бодолцож үзэх нь зөв.

Олон жилийн өмнө Pepsi-Cola реклам цацаж л дэ, 7 сая бөглөө цуглуулбал шинэ AV-8 Harrier II сөнөөгч онгоцоор солино гэж. Уг нь ч хөөрхөн сурталчилгаа л да. Гэвч хэн ч нэг нөхрийг бөглөө цуглуулалгүйгээр шууд үйлдвэр ороод, бөглөөнүүдийг бөөндөж худалдаж аваад сөнөөгч онгоцоор солихоор хүрээд ирнэ гэж бодолцож үзээгүй юм.

Үргэлжлэл бий.

Далайд дусал

Таны мэдлэгт дусал ч болов мэдээлэл нэмэрлэе. Wikipedia давгүй шүү.
Имбецильность
Дебильность
Идиотия
Слабоумие
Кретинизм
Деменция
Аутизм
Эскапизм
Психоз