09 November 2015

Прусс сургалтын систем

Бидний хэлж дадсанаар "орос школ" гэдэг сургалтын систем үнэн хэрэг дээр пруссийнх байгаа юм. Оросууд хэдэн зууны өмнө немцүүдээс хуулбарласан гэсэн үг. Энэ системийн онцлог нь: сурагчид дуугуй сууж багшийн ярианд анхаарна. Сурагчийн мэдлэгийг сурах бичгийн хүрээнд шалгаж дүгнэдэг. 
Өнөө үед энэ систем гологдож эхлээд байгаа. Наад зах нь: сурагч багштайгаа нэг асуудал дээр санал нийлэхгүй байж болно шүү дэ. Математик, физик г.м. "точный наук"-ын хичээлүүд дээр ингэх нь бага, харин түүх, философи тэргүүтэй нийгмийн хичээл дээр бол сурагч өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байх нь зөв. Багштай, өөр хоорондоо мэтгэлцсэн ч болно. Ямарч хүн санаагаа цэгцтэй тайлбарлаж, өөрийн үзэл бодлоо хамгаалж чаддаг байх ёстой. Зулуу үе багаасаа нүдээ нээг л дэ.

07 November 2015

Урлаг өрхийн хүрээнд

Оригами. Хүүд одоо хийж чадахгүй дүрс цөөхөн үлдэж байх шиг байгаа юм. Цаасны сонголт, олдоц маруухан байгаа. Ихэвчлэн Golden pen бичиг хэргийн дэлгүүрээс авдаг юм. Цулгай өнгийн, хатуу зөөлөн нь нэг ижил цаас худалдаалагддаг. Хээ угалз, патернтай, том жижиг, янз бүрийн хатуулагтай цаас хүсч байна.
Энэ дүрс гэхэд 10 ширхэг цаасыг 30 болгож 1:3 харьцаагаар хувааж, 30 ширхэг ижил элемент хийгээд хооронд нь холбож бүтдэг. Хоорондоо огтлолцсон 4 ширхэг тетраэдр байгаа юм. Нилээн суулгана.
Охидууд идэвхитэй зурдаг. Зургийн дэвтэр, бичгийн цаас тэсгээхгүй юм.
Бага охин цэцэрлэгт байхдаа зурсан зураг хадгалагдаад үлдэж.
Гүнзгийн утга агуулгатай диаграмм олдсон.
10 жилийн дэвтэрний хуудас. Каллиграфи уг нь гоё урлаг. Даанч олигтой судалж чадаагүй, халтуурдаад л орхисон.
Хөргөгч дээрх соронзуудаар бүтээсэн зохиомж. Дунд охин иймэрхүү зүйл хийхдээ сайн.
Бага охины дэвтэр. Шинэ үгс: өгөрций, бичээн.
За тэгээд төгсгөлд нь хамгийн зугаатай зүйл тунаад үлдэж. 2013 оны зураг. Нөхдүүд хулгайч цагдаа болж тоглосон байгаа юм. Дүрээ хуваарилаад дүрмээ тохирцгоож зайлуул. "Хэн нэгнийгээ зодохгүй, тайлбарлуулна" гэсэн гол зарчимтай, ха-ха.

05 November 2015

Браво - Теплый ветер



Шинэ цомог нь гарч: https://www.youtube.com/watch?v=nVvG3b48RuA

Арьс өвчилт

Герард Давид. 1498-1499. Зотон, тос. 
"Худалдагдсан шүүгчийн арьс өвчилт" нэртэй зураг.
Bruges, Groenige Museum.

01 November 2015

J-Ax feat. Il Cile - Maria Salvador


Амралтын өдрүүдэд

2015.10.17
Нөхдүүд дулааны улиралын хаалтыг хүнд талдаа хийдэг уламжлалтай. Нодинон жил гэхэд Хараа голд унаад амжсан байх жишээний. Хэдийгээр 2 долоо хоногийн өмнө зургийн аппараттай байсан ч гэлээ 2 найзад бэлэг сэлтийг нь гардуулсны дараа (төрсөн өдрүүдийг нь давхар тэмдэглэсэн юм) зураг аваагүй. Нэгд нь уран хөрөө, нөгөөд нь чулуун дээр сийлбэр хийдэг багаж бэлэглэсэн. Нэг л их гарын дүйтэй нөхдүүд юмуу хаашаа юм, хэ-хэ. Бас хайгаад олохгүй байсан орос цэргийн хүрзийг нь (большая сапёрная лопата буюу БСЛ-110) Нарантуулыг нэгжин байж олж өгсөн, нэг товарищд нь. Сайн хүрз л дэ, надад том жижиг хоёр хувилбар нь байдаг юм.
Арга хэмжээний дундуур зарим нэг сайн дурын уран сайханч бичлэг хийгээд амжсан байх юм:

Тэр харьцааны өндөр соёлтой залууг хоолойгоор нь таних нэг нь таних байх :-) Би бол биш. Өдөөн хатгасан асуулт асуугаад бичлэг хийж байгаа нөхөр ч би биш. Бичлэгэд ер нь би гэрэлтээгүй байна.
 
2015.11.01
Өчигдөр хойшоогоо салхинд гарч ах эгчийнд амраад ирлээ. Цастай боловч дулаахан, нар ээгээд, хавар цаг шиг янзын сайхан байв. Эхэлж муур өвчүү хуйхлав.
Хажуугаар нь цасыг зориулалтаар нь ашиглахгүй бол алдас болно.
Дараа нь галаа өрдөж аваад, цогшихоор нь шорлогоо хийв.
Бүр харанхуй болсон хойно өндөрлөсөн. Мах шарж идэнгээ шар айраг шимээд худлаа буу халж суух шиг сайхан зүйл хаана байна.
Өөрөө сайхан утсан хиам шиг үнэртэй болоод ирэх шив дэ, хэ-хэ.

Мумий Тролль - Ноябрь (Lyric Video)