skip to main |
skip to sidebar
Та нарт чин сэтгэлийн нэг зөвөлгөө өгье.
Хүний болон бананы ДНК 50%-иар давхацдаг.
4 настай хүүхэд өдөрт дундажаар 400 асуулт тавьдаг.
Жирийн харандаагаар 35 миль урт зураас зурж болно.
Далматины гөлөгнүүд толбогүй төрдөг.
Хүүхдүүд том хүмүүсээс 20 дахин их инээдэг.
Гахай тэнгэрлүү (буюу дээшээ) харж чаддаггүй.
Муур амьдарлынхаа 70%-ийг унтаж өнгөрөөдөг.
Эйфелийн цамхаг зун 15см-ээр өндөр болдог.
Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин их нүдээ цавчидаг.
Эйнштейн өөрийн утасны дугаарыг тогтоож чаддаггүй байсан.
Эскимосуудын хэлэнд "маргааш" гэсэн үг байхгүй.
Цахилгаан сандлыг шүдний эмч зохиосон.
Джон Ленноны муурыг Элвис гэдэг байв.
"Титаник" кино "Титаник"-аас их хөрөнгөөр бүтэж.
Сарьсан багваахайнууд агуйнаас гарч нисэхдээ дандаа зүүн гар тийш эргэдэг.
Битлзийн дуунуудад love гэсэн үг 613 удаа таардаг.
Дэлхийд хамгийн түгээмэл үг - ok.
Далайн одонд тархи байхгүй.
Хүн амьдралынхаа турш ойролцоогоор 35 тонн хүнс хэрэглэдэг.
Эх сурвалж: http://www.learnsomethingeveryday.co.uk/
Англи хэл эхлэн суралцагсадад илүүдэхгүй л линк.
Бамбаруушанд анхаарлаа хандуулна уу. Юу гэж ойлгох вэ?
1. Төв музейн уулзвар дээр хөдөлгөөн зохицуулах цагдаад зориулж суурь байрлуулсан байх юм. Тэгш хэмгүй уулзвар болохоор байрлуулсан цэг нь гажиг байхаас өөр сонголтгүй. Төв музей талаас 2 эгнээгээр уулзвар нэвтэрч буй тэрэгнүүд тус суурийг 2 талаар нь тойрч гарч таарч байна. Цагдаа тэрэн дээр гарч зогссон, газар зогссон жолооч нарт адилхан нь харагдна. Бүх сууриудыг авч хаях хэрэгтэй.
2. Арслантай гүүр. Явган хүний гарц тэмдэг үзээрийн дүр төрхийг олж дэ. Хятад хэв маягтай болж эхэлж байна.
Bonus: Замын эсрэг урсгалуудыг хашлагаар тусгаарласан явдлыг би зөв үйлдэл гэж боддог. Ядаж л явган зорчигчид үхэр шиг тааралдсан газраар зам гарах гэж зүтгээд байхгүй. Сармагчин төрхөөсөө гүйцэд салаагүй зарим нь хашлага давдаг л да, яахав, цөөнх юм да. Гэвч энд замын ачааллыг харгалзан үзэж зарим цэг дээрх хашлагыг авах нь зүйтэй. Жишээ нь: Сансарын тунелиэр ДСНК-гийн уулзаваар дээш өгсөж буй машин бараг байхгүй. Цаашаа очоод зүүн 4 замруу л уруудахаас өөр сонголтгүй юм чинь. Хойд зүгт явах бүх машин ДСНК-руу эргэж, улмаар петровисийн ШТС, автобусны буудал орчим ачаалал их үед заалттай бөглөрдөг. Иймд тус газар хаалтын авах нь зөв. Тухайн гурван замын уулзвар төдийлөн бөглөрөөд байдаг ч биш.
"Камень за пазухой" гэдэг хэллэг бий. Махчилж орчуулвал "Халаасалсан чулуу". Ерөнхий утга нь манай "нуруунд хутга шаах"-тай адил юм уу да. Гэхдээ бүр эвгүй нэг хэлц бий: "Фига в кармане" буюу "Кармандаа үзүүлсэн салаавч". Хүний урдаас хараад инээж байгаа боловч цаанаа болохоор "хуцандаа чи" гэж байгаа хэрэг.
В.Шукшины "Сапожки" гэдэг хөөрхөн өгүүллэг бий.
Энэ өгүүллэгт тосгоны эр хотод тээврээр ирчихээд дэлгүүрт үнэтэй эмэгтэй гутал хараад эхнэртээ авах уу байх уу гэж эргэлзэнгээ дотроо боддог юм л да:
"Вот так живешь - сорок пять лет уже, - все думаешь: ничего, когда-нибудь буду жить хорошо, легко. А время идет... И так и подойдешь к той ямке, в которую надо ложиться, - а всю жизнь чего-то ждал. Спрашивается, какого дьявола надо было ждать, а не делать такие радости, какие можно делать? Вот же: есть деньги, лежат необыкновенные сапожки - возьми, сделай радость человеку! Может, и не будет больше такой возможности."
Тойм орчуулга нь:
"Ингээд амьдраад л байдаг, дөчин тав ч хүрлээ. Хэзээ нэгэн цагт сайхан, санаа амар амьдрах болно гэж дотроо бодсоор. Цаг хугацаа өнгөрсөөр. Нэг мэдхэд л унах ёстой нүхнийхээ амсар дээр ирчихнэ дэ. Бүхий л амьдралынхаа турш нэг зүйлийг хүлээсэн байдаг. Хүмүүсийг баярлуулахын оронд ямар элэнцэгээ хийж, юугаа хүлээж явсан болж таарч байна? Халаасанд мөнгө, лангуун дээр гоё гутал байна шүү дэ. Аваад хүнийг баярлуулал да. Боломж дахиж олдоочуу үгүй юу."
Энд гутландаа гол утга учир байгаа юм биш. Боломж байхад хүмүүст баяр бэлэглэж явах хэрэгтэй гэсэн санаа бий. Маш зөв бодол. Ер нь өгүүллэгийг бүтнээр нь уншчихад ер илүүдэхгүй.