18 December 2016

Холимог хуурга

Brisbane market. Австраличууд амралт чөлөөт цагаа идэвхтэй өнгөрөөдөг. Хэт идэвхтэй гэж хэлж болно. Түүнээс болдог уу, эсвэл нөхдүүд аюулгүй байдлыг умартдаг уу - хөлөө хугалсан хүн олон таардаг. Том бага, хөгшин залуу, эр эм - хамаагүй, хөл нь гипстэй л тууж харагддаг.
South bank. Cactus Republic - In Tequila We Trust. Чинжүү атгасан гартай лого нь гоё.
Roma park шиг санаж байна. Паркад мод ургамалын мэдээллийн самбар байрлуулах нь энгийн үзэгдэл.
DFO буюу Direct Factory Outlet дэлгүүр. Too busy for your bullshit.
Sunshine Coast. Стикэр бэлдээд нааж явсан байгаа юм. Гудамжны урлаг (street art) ер нь хөгжсөн газар шиг санагддаг. Тухайлбал цахилгааны щитыг бол цаанаас нь үүрэг өгсөн мэт будаж чимэглэсэн байдаг.
West End. Хальт харах юм бол зүгээр нэг граффити шиг. Гэхдээ жаахан төвлөрч харвал өөдгүй дүрс нуугдсан нь илэрнэ.
Анхаарал татсан хэлбэртэй тоор. Жимс ургацын үеэрээ сайн хямдардаг. Намайг ирэх үед мандарин, гүзээлзгэнэ хямд байсан, дараа нь банан хямдарсан, одоо киви, тоор хямд байна. Манго бас хямдарч эхэлсэн. Ер нь жимс харьцангуй хямд, алим төмснөөс хямд байх нь ч бий.
West end. Барилгын лифтэнд хамгаалалтын цаана шил байгааг бичгээр анхааруулдаг.
Барилгачид мэдээжийн хэрэг бичгийг зүгээр байлгадаггүй.

No comments:

Post a Comment