UPD 2016.12.27 15:06
Хэдэн уншигч сэтгэгдлээ хуваалцаж.
Миний хувьд энэ гишүүний зарим үйлдэл нь таалагдаж, зарим нь төдийлөн таалагдахгүй байгаа. Тухайлбал: оффшор дансуудын хуулгыг ил болгож эх үүсвэрийг нь тодорхой болгох хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Нэр устай нь тодорхой хэлж байгаа нь зөв. Бөөрөнхийлэхгүй энэ энэ хүн асуудалтай байнаа гээд намынхаа нөлөө бүхий гишүүдийг эвгүйцүүлж байгаа нь сайшаалтай. Нөгөө талаас найзаас сүүлийн үед популизм ханхалаад байгаа. Жишээ нь Twitter-т нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын даргыг "Юу хийж суудаг хүн юм бол?" гээд тавьж. Энэ хүн хэдийгээр тодорхой хэмжээний хариуцлага хүлээж байгаа ч гэлээ утаатай тэмцээд тэмцээд ойрын ирээдүйд дийлэхгүй нь тодорхой. Тэр нөхөр биш юмаа гэхэд өөр хэн нэгэн энэ албан тушаалыг хашиж л таараа. Би тэр гарыг танихгүй, гэхдээ УИХ-ын гишүүн нь төрийн албан хаагчийн зургийг интернэтэд байршуулж олны хэл амны бай болгох нь тийм ч сайхан үйлдэл биш. Бас нэг "но": комментод нэг уншигч "Миний хувьд жаахан хүүхэд байх үеийг нь бага сага мэдэх юм. Хүүхэд байхдаа бусдын юмыг туучихдаг гар байсан" хэмээж. Хэрэв үнэн бол эвгүй л юм, хэ-хэ. Учир нь хувийн туршлагаас харахад багадаа хүн ямар байна, том болоод зангаа тавьдаггүй л юм билээ. Мэдээж өөрчлөгдөж засарсан нь байдаг л байх, гэхдээ дийлэнх тохиолдолд бага нас ихийг илтгээд өгдөг юм.
Дүнгэлт: энэ хүний хувьд (70/30 орчим харьцаатайгаар гэхүү дэ) сайн тал нь одоогоор давамгайлж байна. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулна л да мэдээж.
2016.12.10 17:18
Аюурсайхан хэн бэ? Шулуун шударга тэмцэгч үү, эсвэл худлаа дүр эсгэгч үү? Бодлоо хуваалцаач.
Сүүлд (хэдэн өдрийн дараа) би бас өөрийн бодлоо бичье.

духлаа духлаа. хөгийн гар
ReplyDeleteҮндэслэл,тайлбар?
DeleteБи ч улс төр мэддэггүй, сонирхдоггүй хүн, наад нэрийг чинь үнэндээ эндээс л сая харлаа
ReplyDeleteМиний хувьд жаахан хүүхэд байх үеийг нь бага сага мэдэх юм. Хүүхэд байхдаа бусдын юмыг туучихдаг гар байсан. Гэхдээ одоо яаж боловсорч, төлөвшсөнийг нь мэдэхгүй, ер нь энэ хүртэл туулсан зам, хийсэн бүтээсэн, хийхийг зорьж байгаа ажлын талаар мэдээлэлгүй болохоор хэлэхэд хэцүү юм. Дүр эсгэгч байх магадлал өндөр харагдаад байгаа.
ReplyDeleteМаш том амбицтай нөхөр. Нэр нүүр олохын тулд юм юм хийхээр санагдсан. Талийгаач болсон хүн яриад л учир зүггүй ах дүү амраг садан нь байсан мэтээр бүлтрэхийг нь хараад тухайн бодит харилцааг нь мэдэх хүний хувьд их цочирдож байсан даа. Овоо муу гар байгаам. Яахав зорилго нь аргаа зөвтгөнө гээд дотороо өөрийгөө өмгөөлөөд явж байх магадлал өндөр. Тэхдээ тийм хүмүүс хэзээ зорилгоо өөрчилчихсөнөө дараа нь өөрсдөө ч бодоод олохгүй л дээ хэхэ

ReplyDelete