Амалсан ёсоор Михаил Горшеневийн сүүлийн уран бүтээлийн тухай пост.
Король и Шут (КиШ) хамтлаг 2011 онд "Todd. Акт 1. Праздник крови" нэртэй цомог гаргасан юм.
Жилийн дараа, 2012 онд "Todd. Акт 2. На краю" цомог нь гарав.
Энэхүү мюзикл нь гоцлол дуучин Михаил Горшеневийн сүүлчийн уран бүтээл юм. Английн домог дээр үндэслэж Кристофер Бонд «Суинни Тодд» гэдэг жүжиг туурвисан түүхтэй. Галзуу үсчин үйлчлүүлэгчдийхээ хоолойг хэрчиж, махаар нь хоол хийж хүн амьтан дайлдаг гэгээгүй түүх л дэ. Олон кино, жүжиг энэ сэдвээр хийгдсэн байдаг. Арай олны танил нь "Sweeney Todd. The Demon Barber Of Fleet Street" юмуу да.
Фронтмэн нь нас барсан болохоор КиШ хамтлаг оршин тогтнохоо байсан. Үлдсэн гишүүд нь "Северный флот" нэртэй хамтлаг байгуулж цааш уран бүтээл туурвихаар шийдэж. Тархынхаа өмнө лидерийнхээ дурсгалд зориулсан концертуудыг өнгөрсөн 11 сард олон хотод тоглосон. Төрсөн дүү нь болох Алексей Горшенев (Кукрыниксы) ахынхаа олон дууг дуулсан байна лэ. Мюзикл ч Горшеневгүй тавигдахаа байсан. Харин саяхнаас өөр жүжигчинг голд дүрд нь тоглуулж шинээр тавьж эхэлсэн сайн мэдээ байна.
Горшенев өөрийгөө удахгүй үхэхийгээ мэдсэн юм шиг бүгд үхээд дуусдаг түүх туурвисан нь анхаарал татна. Харамсалтай, 39-хөн насандаа өөд болох. Ингээд сүүлчийн цомогны сүүлчийн дууг сонсоцгооё: "На краю".

No comments:
Post a Comment