21 February 2014

Агаарын алба

Дулаараад нийслэл хотын утаа тортог арай гайгүй болж эхэллээ. Гэвч энэ нь түр зуурын завсарлага, 10-11 сар гээд утаа эргээд л гараад ирнэ. Харин одоо удахгүй амиак эрчимтэй үнэртэж эхэлнэ дэ. Энэ бүхнийг хэмжиж, иргэдээ сонор сэрэмжтэй байлгахын тулд манай хотод агаарын чанарын алба бий.
Машиных нь ард буй линкээр ороод үзвэл дажгүй өнгө зүстэй вэб-сайт угтна. Зурагнууд дээр нь янзын сайхан тунгалаг хот дүрслэгдсэн байгааг анзаарахгүй байхын арга үгүй. Уяраад хамар шархираад, хоолой зангираад явчихаж байгаа юм чинь, яг автобусны ард зогссон мэт.
Хэмжилтүүдрүү ороод үзвэл нийслэл тийм ч тунгалаг агаартай биш болж таарах нь ойлгомжтой. Эхэлж индекстэй танилцах нь зөв: http://www.ub-air.info/ub-air/about/air-quality-index.html
За тэгээд аль нэг сарын мэдээг үзчихэд илүүдэхгүй. Жишээ нь, 12-р сарын эхний 10 хоног: http://airquality.ub.gov.mn/images/pdf/Air-Quality/2013.12M10.pdf
Бас санхүүгийн тайлангууд сонирхол татна: http://airquality.ub.gov.mn/index.php/about-us/2013-06-14-06-20-23.html
Үнэндээ бол чанарыг хэмжсэн хэмжээгүй нийслэлийн агаар бүрэн (_|_) гэдэг нь энэхүү агаараар амьсгалж буй амьд организм болгонд ойлгомжтой. Утаанаас сална гэж найдаад хэрэггүй гэдгийг сүүлийн 10 жил бидэнд ойлгуулсан. Хан-Уул дүүрэгт байр сав аваад ч авралгүй, хэзээ нэгэн цагт утаа тэнд ч гэсэн хүрнэ.

No comments:

Post a Comment