23 February 2014

Автын мэдээ

Shit happens цувралаас.
Пүрэв гариг надад тохиромж мууг би ажиглаад л байгаа. Хонь жилтний муу өдөр нь юм гэсэн. Иймэрхүү зүйлд ач холбогдол өгдөг биш. Новшийн зүйл болоод өнгөрсөн хойно "хог гэж, 4 дахь ч тоглоомчгүй заваан байх чинь" гэж бодох боловч засал ном уншуулах, 4 дахь өдөр болгоомжтой байх тухайд огт бодож ч үзээгүй. Харин ч бараг эсрэгээр "яадаг юм байна, цааш нь үзье" гэж боддог. За үндсэн үйл явдалруу шилжье.
Өнгөрсөн 1 дахь өдрийн өглөө утсанд танихгүй дугаараас дуудлага ирсэн байв. Би утсаа дуулаагүй сүүлд нь харсан.
Тэгсэн 20 минутын дараа төгсгөл нь адил дугаараас дахин дуудлага ирэв. Авлаа:
- Байна уу?
- Байна.
- Ганзориг мөн үү?
- Мөн.
- Монгол шуудангаас ярьж байна (хороололд шуудангийн хайрцагтай, тэрний төлбөр тооцооны асуудлаар ярьж буй юм болов уу гэсэн бодол толгойд орж ирэв). 8095УНГ машины таных биз? Би гайхаад:
- Тийм, минийх.
- Танд торгуулийн хуудас ирсэн байна. Гэрт чинь өдрийн цагаар хүн байх уу? Орцныхоо кодыг хэлдээ гэхэд нь л учир юунд байсныг ойлгов. 
Ажилруугаа явж байх зуур бодлоо. Хэзээ хаана яаж дүрэм зөрчсөн юм бол доо гэж. Нэг л санаж өгдөггүй дэ. Ажил дээр ирээд torguuli.mn-руу ороод шалгасан чинь...
Өглөө нарны замаар давхиж яваад хурд хэтрүүлчихэж. Хурд хэмжигч байдгийг ч таг мартаж. Орой нь гэртээ ирлээ. Аз жаргалын захидал ч аль хэдийн хаягийн дагуу ирсэн байв.
Хамгийн сүүлд хэзээ дугтуйтай захидал авсан билээ? гэсэн шүү юм бодонгоо задаллаа.
Гол хэсэг нь:
Төлбөрийг нь одоо болтол хийгээгүй яваа. Хоёр долоо хоногийн дотор хийхгүй бол болдоггүй гэсэн. Маргааш нөгөөдрөөс шилжүүлэхээс.

Сюрприз-ууд үүгээр өндөрлөөгүй ээ. Сая өнгөрдөг 4 дахь өдөр бүр гоё үйл явдал тохиолдсон. Ажлын шугамаар нэг байгууллагаар орох ёстой байв. Гутлын 22-ын дэргэд зогсоол олддоггүй. Тохирсон цаг нь болчихоод байдаг, би тэр хавиар 2 тойроод зогсоол олж чадаагүй байдаг. Тагнуулын эсрэг талд хурдаа сааруулаад гэлдэрч байтал нэг машин зогсоолын хажуугаас хөдлөв. Би оронд нь тэргээ байрлуулчихаад гүйгээд алга болов. Хэн нэгнийг хаагаагүй, хөдөлгөөнд саад болоогүй, урд 5-6 машин байсан болохоор ачиж эхэлсэн ч амжаад наана нь гараад ирнэ гэж бодов. Байрлал нь энэ:
Ачигч нар одоо бүлгээрээ ажилладаг болж. 4-5-уулаа ирээд урдаас нь эхлээд аччихдаг юм байна. Гараад ирсэн - машин байхгүй. Ээ 3,14z! гэж харааж аваад эргэн тойрноо харлаа. Уулзвар дээр машиныг минь ачсан тэрэг зогсож байна шүү. Гялс харайж очоод утасны дугаараа ядаж үлдээлдээ гэж байж нэг дугаартай хоцорлоо. Утасдаад дараах мэдээллийг олж авав: ЗЦГ-ын дансанд журмын хашааны зогсоолын төлбөр 3,500₮, ачсан компаний дансанд 75,000₮ тушаагаад баримтаа авч нарны замын журмын хашаанд ирж машинаа авав юм байна. 3,14z! гэж дахиж нэг амандаа хэлж аваад банк оров. Дугаараа хүлээгээд сууж байхдаа хувийн хэвшил 75, хувьсгалын тал 3,5 гэдэг нь сонин л хуваарилалт юм да гэж бодож суув.
Гараад такси барих гэсэн - горьд. Зогсодог амьтан байдаггүй. Аан үхсэн баас! Нэгэнт гэртээ эрт харих үлгэр болсон, алханаа! Замдаа Элчингийн гудманд намайг даапаалсан самбартай таарав.
Очоод 2 баримтаа тушаав. Цагдаагаас нь: 
- Баримт өгдөггүй юм уу? гэж асууж үзэв. 
- Тийм юм байхгүй, банкы баримтаа өөрөө канондохгүй яасан юм.
Машины хамар, багааж, урд 2 хаалгыг лацадсан байв. "Очух" гэдэг нэр өгснөөс "Ачих" гэж нэрлэхгүй дэ.
Энэ 4 дахь өдөр ямар үйл явдал тохиолдох бол гэж бодоод л сууж байна.

3 comments:

  1. Ер нь нийт торгуулиудын ихэнх нь нарны зам дээр хурд хэтрүүлсэн гэсэн шалтгаан байгаад байх шиг...

    ReplyDelete
  2. Tsaaduul chin huuhedtei ni achij bna gesen. End tend sul tavihaar bol Coputaa ongoilgood avaaraa asaagaad tavichdiinshdee, hotiin tuvd hulgai orohgui amar bdag, bi ter ter havid ajilladag bolohoor sain medej bna. Neeree pajerotoi boloo yu? umnu spacio bsan sangdaad bna

    ReplyDelete
    Replies
    1. Тэгсэн хө. http://ganzo79.blogspot.com/2013/10/blog-post_1056.html

      Delete