17 February 2014

Танилцах үдэшлэг

UPD 2014.02.17 22:12
Нэг мэдсэн 6 байтугай сар өнгөрч.
Блог олон уншигчтай. 2008 оноос хойш 6 жилийн нүүр цуг үзэж буй уншигчид ч бий. Зам зуур нэгдсэн нь ч мэдээж цөөнгүй. Би бүгдэнд нь адилхан хандна, яг эцэг хүн хүүхдүүддээ яаж ханддаггийн адил, хэ-хэ. Дээрх уншигчидын ихэнх нь энэ пост-од коммент бичих хэлбэрээр өөрийгөө танилцуулсан болов уу. 
Харин одоо шинэ уншигчид өөрийгөө товч танилцуулах хэрэгтэй байна. Энэ удаагийн формат нээлттэй, өөрийгөө л танилцуулж байвал болох нь тэр. Юу дуртайгаа бичиж болноо гэсэн үг. Шинэ гэдгийн дор өнгөрсөн оны 5-р сараас хойш нэгдсэн, өмнө нь өөрийгөө танилцууулаагүй хүмүүсийг хэлнэ. 

UPD 2013.05.08 23:06
Хагас жил болгон тогтмол уншигчидынхаа мэдээллийг шинэчилж байдаг юм билүү? Өмнө нь өөрийгөө танилцуулсан бол дахин танилцуулах шаардлагагүй. Яахав, санаа оноо, нарийн ширийн зүйлээ дэлгэх боломж мэдээж нээлттэй. Редакцийг бас шүүмжилж болно - шүүмжгүй ажил урагшилахгүй. Тухайлбал, фото ихээр хуримтлагдсан байдаг, би оруулахаас залхуураад байгаа, мөн ноорог хэлбэрээр бичээд орхисон хэд хэдэн том, сонирхолтой постууд бий, барина гэхээр үстэй толгой арзайгаад. Тэгсэн мөртлөө завтай юм шиг байгаа шүү дэ, үндсэндээ. Лааз өшиглөсөөр сарын нүүр үзэх гэж байна. Зурган дээр би баруун гар талд дүрслэгдэж :)


Нэг зүйл дуусгачих санаатай нухаад байдаг, суугаад байдаг. Гүйцэтгэл 50%-руу дөхсөн байхаа. Хүмүүс өөрийгөө танилцуулж л байг, би код-оо бичиж л сууя. Зорилго зорилт бол бий, саад тотгор бас хажуугаар нь байлгүй яахав. Гол зэвсэг - оптимизм. Нэмэх нь ганц хууль: эзэн хичээвэл заяа хичээнэ. Бусад нь дайвар зүйл.


UPD 2012.10.26 14:45
Хүний тоо 20 болж. Нэмээд нэг уншигч шуудангаар мэдээллээ ирүүлсэн.
Удахгүй шинэ мэдээллүүд нэмэгдэж эхэлнэ. 

2012.10.16 15:51 
Блог уншигчид ямар хүмүүс байгааг мэдэх зорилготой пост. Тэгэхгүй бол хэн байгааг мэдэх арга алга, бүдэг төсөөлөл л байна.
Нэр ус, ажил алба, утасны дугаар, гэрлэлтийн байдал, шашин шүтлэгэ, хүүхдийн болон нууц амрагийн тоо, жил болон орд, геппатитийн вирус тээгч эсэх энд хамааралгүй. Нас, хүйс, мэргэжил, сонирхол, хаана байгаа зэргээ товч биччихэд хангалттай. Надад уншигчидаас нуугаад байх зүйл байхгүй.

Хамаг байдгаа дэлэгье. Ямар хүнээс илүү дутуу юмтай ч биш.
33 настай, эрэгтэй, программ зохиогч. Сонирхолын цар хүрээг блог ерөнхийдөө агуулж байгаа. Монголдоо ажиллаж амьдарч байна да.
Пост ядаж 20 уншигчийн танилцуулгыг цуглуулах үүрэгтэй. Тэр болтол шинэ постууд орохгүй, нөөцлөгдөөд байж байх болно.

33 comments:

  1. 34, эр, банкны програм халтуурдагч, өнөр гэр бүлтэй

    ReplyDelete
  2. Нямбана. 33 настай, эрэгтэй, програм зохиогч =) Сонирхол - books, photo, video game, beer =P
    Ажил - Уул уурхайн чиглэлээр.

    Өөр ч юу байхав дээ.

    ReplyDelete
  3. 28 эр, Гадуур дотуур явж байсан, санхүүгийн салбарт ажилладаг, эхнэр хүүхэдгүй, хатуу юм балгах дуртай

    ReplyDelete
  4. 32 настай, эрэгтэй. Ам бүл өнөр. Уул уурхайн компанид ажилладаг. Сонирхол: кино үзэх, зураг авах

    ReplyDelete
  5. eregtei, 34 nastai, sanhuugiin salbart ajillaj bgaa, kinu uzeh, osson torson ulaanbaatartaa l bn daa

    ReplyDelete
  6. 19 настай эрэгтэй оюутан. КТМС-д сүлжээний хамгаалал мэргэжилээр сурдаг. Фото зураг, гитар сонирхдог.

    ReplyDelete
  7. Humuus haana bdag aa bichihgui um aa mgl doo bgaa gej helehees ichdeg um bish biz dee

    ReplyDelete
  8. 28 настай, эр, Улаанбаатартаа амьдарч байна. Мэргэжил computer HW. Ажиллаж байгаа чиглэл уул уурхай. Сонирхол: Унших, бодох, уух, дизайн

    ReplyDelete
  9. 21 nastai, emegtei, oyutan. Sonirhol: baigali, tuuh, kino, hogjim. Blog deer baij bgaad tavigddag urt analytic niitleluud, holimog huurga, huuhdiin zurguud/buteeluud ih taalagddag. Bas zurag avch yavah, oros hel surah husel toruuldeg dee ene blog.

    ReplyDelete
  10. Эрэгтэй уншигчид ерөнхийдөө компьютерийн чиглэлээр мэргэжсэн, уухаас буцахгүй нөхдүүд байдаг дүр төрх харагдаж байна :р

    ReplyDelete
  11. 36 настай, эхнэр 3 хүүхэдтэй. Hardware Engineer. КтМС төгссөн. График дизайн, моделийн спорт, фото сонирходог. УБ-т амьдарч байгаа. Бас энд тэнд зөндөө газар амьдарч байсан. Нэг их уугаад байхгүй шүү харин. Уух зав ч алга. Нөхдүүд харин санаа өгөөд байх шиг л байна даа. Уулзана байгаа. Намухай

    ReplyDelete
  12. Yag hori bh shig bna buruu tooloogui bol. 30 nastai program zohiogch. UB d ehneriin hamt amidardag. Card programchlal, web programchlal ... Hol bombombog, esport, zagaschlal,

    ReplyDelete
  13. 24 настай эмэгтэй, МКС төгссөн, судлагаа хийдэг, одоогоор дикритээ аваад гэртээ хэвтжийн

    ReplyDelete
  14. Нас: 26
    Хүйс: Эрэгтэй
    Мэргэжил: Эрх Зүйч
    Салбар: Төрийн захиргааны байгууллага
    Гэр бүл: Гэрлэсэн
    Сонирхол: Чоппер (мотоцикль), Фото зураг, Хөлбөмбөг
    Байршил: Улаанбаатар хот


    ReplyDelete
  15. 27 настай, үүнээс 20 жилийг 10-р хороололд өнгөрүүлсэн. эмэгтэй, боловсролын салбарт ажилладаг. сонирхол ном унших, зураг үзэх. гэр бүл бас өнөрдөө л орох байх.

    ReplyDelete
  16. Нэг хүний тоо нэмэхгүй бол энэ Ганзо гуай их үнэд орж боож бнаа.
    34 настай, эрэгтэй, эдийн засагч, их сургуульд ажиллаж байсан, эхнэр 2 хүүхэдтэй. Пиво уух, худлаа ярих, хүн муулах хоббитой. Одоогоор Японд сурангаа амьдарч байна. Ганзо блогоо ажиллуулна байгаа, эндээс унших юм ховордоод байна.

    ReplyDelete
  17. hunii too nemydaa
    33 nastai erh zuich UB t ehner huuhdiin hamt aj turun suuj bna. Hunii umnuus zarga hiideg ajil hiideg gehuu dee yr

    ReplyDelete
  18. Нас 40, эрэгтэй, програм зохиогч, эхнэр 2 хүүхдийн хамт төрж өссөн Улаанбаатар хотдоо ажиллаж амьдардаг.

    ReplyDelete
  19. nas 30, eregtei it injineer, ehnertei, ulaanbaatriin negdugeer turuhud tursun, photo, web, bodybuilding-t sonirholtoi.

    ReplyDelete
  20. Engineer gej bichdeg yum shdee injineer guai

    ReplyDelete
  21. 30 хүрээгүй, 25 гарсан эмэгтэй, гадаадад байдаг, нэг нөхөр нэг хүүхэдтэй. Удахгүй өрх толгойлсон эмэгтэйчүүдийн клубийн тоог нэгээр нэмэгдүүлэх гэж байгаа. Уран зохиолын ном уншиж кафед суухаа юу юунаас дээгүүр тавидаг. Уг ни утга зохиолоор сурах гэж байгаад халтираад амидралтай мэргэжил сонгосон. Зөв ч юмуу буруу ч юмуу. Пивоноос гарч, усан сэлэлтээр түлхүү хичээллэх бодолтой байгаа. Ширээний теннисинд дуртай бол муу хүн биш гэж боддог. Монголыг харах цонx нээж өгсөн Ганзодоо баярлалаа гээд энэ завшааныг ашиглаад хэлчихүү?

    ReplyDelete
  22. За бүгдтэй нь шахуу танилцчихлаа. Таатай байна. Д.Ганбат гэдэг хүн 27-ний сүүдрийг олж байна даа. Эхнэр, хоёр хүүгийн хамт амьдардаг. Эдийн засагч, математикч гэсэн дипломтой. Спорт бага, урлаг, видео бичлэг сонирхож их үзнэ. Монгол Улсын нийслэлдээ байна.

    ReplyDelete
  23. Adminaa! Gishuudiin bichleg uje 20 gartsan baina shu! Odoo shine post uudaa niitelj ehelne baigaa!!!
    Nemerleed uuriinhuu tuhai oruulchihya. Yag 30 nastai. Ehner ohintoigoo UB d amidarj baina. Ediin zasagch mergejiltei. Olon ulsiin baiguullagad ajillaj baina. Video togloomond nugasgui durtai. Mun mashin zasah, saijruulah, tonogloh zeregtei holbootoi medee, niitlel, video uzeh durtai.

    ReplyDelete
  24. Заа байнга шагайдаг тул бичих ёстой гэж бодов. 25 настай, хуульч хйидэг, сошиал нетворк их ухдаг,янз бүрийн зүйл сонирхож үзсэн УБ-ийн иргэн байна.

    ReplyDelete
  25. Би бас байнга шагайдаг нэгэн байна. 30 настай Барилгын инженер мэргэжилтэй. Ганзогийн блогийг ажил багатай үед ухаж суух дуртай...

    ReplyDelete
  26. 34 nastai - emegtei - finance mergejiltei. mongoloosoo garaad zondoo udaj baina. haayaa ganzo-iinhaa blog-d orj uzeh durtai.
    hodoo heer yavj, maihand untaj, galiin uner unerteh durtai. togoldor huur togloh bas durtai.

    ReplyDelete
  27. male, 21, electrician, UB. Ukulele

    ReplyDelete
  28. eregtei 23..humuunlegiin salbariin mergejiltei..barag gants bie...huviaraa hodolmor erhelj bga.. uug n barag huduuniih :p odo ub.d bairlaj bndaa..

    ReplyDelete
  29. 30-тай барилгын инженер мэргэжитэй. Нэг гадны хөрөнгө оруулалттай компанид Ерөнхий инженер. Эхнэр 2 охины хамт Улаанбаатартаа амьдарч байна.

    ReplyDelete
  30. 25-тай, нөхөр хоёр хүүхдийн хамт Улаанбаатарт аж төрдөг. Өнөөдөр түйтэр хавиар явж байгаад олоод ороод ирсэн чинь гарч чаддаггүй ээ.

    ReplyDelete
  31. Яг тийм, би бас яаж явж байгаад хэний блогоос энэ линк рүү дарчихав даа. Бичлэгүүдийг нь ухаж уншаад гарч чадахгүй сууж байна. Энэ блогийн уншигчид голдуу эрэгтэй, IT-гийн чиглэлийн хүмүүс байдаг бололтой. Шинэ уншигч би вээр гучин настай, эмэгтэй, уул уурхайн салбарт ажилладаг, аялах зугаалах хоббитой нэгэн бөлгөө. Монгол блогчдын блогуудаар орж гарч унших дуртай.

    ReplyDelete
  32. Нас 26. Эрэгтэй. Сүлжээний инженер. Улаанбаатарт амьдардаг. Танин мэдэхүйн мэдээллүүд их сонирхоно.

    ReplyDelete
  33. Эрэгтэй уншигчид нь IT голдуу мэргэжилтэй, уул уурхайд нилээдгүй ажилладаг бололтой юм. Эмэгтэй уншигч харьцангуй цөөн байна шүү. Тоог нь нэгээр нэмчихье.

    25 настай, хими технологич мэргэжилтэй, уул уурхайн салбарт ажилладаг боловч яг одоогоор уул уурхайтай огтын хамааралгүй нэг хүүхэд өсгөж байгаа, аав нь бас байгаа, УБт гурвуулаа амьдардаг, оруулсан болгоныг чинь уншдаг даа ер нь. :)

    ReplyDelete