06 July 2010

Paris. Part 4

2010.04.23 Париж
Парижд ч гэсэн зам нь эвдрэлтэй, түүгээр нь цэвэр бохир нь үл мэдэгдэх ус гоожидог л юм билээ.
Тус хотын нэг онцлог - граффити. Бичиж болох бүх гадарга дээр есөн бусын зүйл сараачаастай.Хаа нэг нууцхан газар хүний гар хүрэхээргүй өндөрт өлгөөтэй дурсгалын пайзууд л бүтэн үлдэх магадлалтай.Олон нийтийн газар зүлэг ногоо бүү тасдаж хая, архи дарс хэрэглэж болохгүй.
Жуулчилал дэндүү хөгжиж. Задгай автобусанд сууж хоттой танилцаж болно. Эйфелийн цамхаг, Лувр 2 зочидоор битүү. Аль зэрэг олон хүн өнгөрдгийг энэхүү бариул илтгэнэ.Жуулчилалыг дагаад гуйлгачилал, гар дээрх наймаа цадигаа алдаж. Цыганууд гуйлга гуйхаар мэргэшсэн бол харууд наймаа хийнэ.
Цамхагийн сувенируудыг харууд төмөр кольцонд сүвэлсэн хэлбэртэйгээр юмуу даавуунд боож авч явдаг. Хориотой газар наймаа хийж байгаад цагдаагийн бараагаар гялс хамж аваад бут үсрээд алга болцгооно.Зураг ч мөн адил худалдна.Парижийн төвд хоол нь үнэтэй бөгөөд порц багатай. Замын хөдөлгөөн нь манайхтай дөхөж очихоор замбараагүй талдаа. Гэхдээ дугуйн замыг бас тусгаарлаж өгсөн байгаа юмаа.

No comments:

Post a Comment