Эсвэл ийм сюжет.
"Улаан малгайт" үлгэрийн сэдвээр бүтээгдсэн открытка бүр хачирхалтай.
Анатомийн сэдэв цөөнгүй таарна. Жишээ нь "Анатомия сердца" нэртэй энэ зурагт хуудаснаа нүцгэн бүсгүйн цогцос дээр эмч зүрхийг нь анхааралтай ажиглаж байх юм.
Ийм нэгэн хувилбар ч байна.
Хагалгааны өмнө.
Бүсгүй хүн их дүрслэгддэг байж дэ. Морфинистки. Биеийн галибар зэргийг ямар гоёор харуулсныг анзаарахгүй байх аргагүй.
Эсвэл энэ зураг. Нэр нь кокетство буюу сээтгэнэл.
Ахуйн сэдэвтэй зурагт хуудас. Харх барьж буй бололтой. Эмэгтэй хүмүүс мяраатай талдаа, пропорци нь бодитой дүрслэгддэг байж. Одоогийнх шиг модель нэртэй туранхай өндөр бүсгүйчүүд харагдахгүй байна.
Энэ маш эвгүй, эмгэнэлт гэмээр "Драма жизни" нэртэй зураг байна. Бидний өмнө юу харагдаж байна? Нэгэн эр, түүний эхнэр болон 2 хүүхэд. Хажуугаас нь үзэсгэлэнт бүсгүй залууг дуудна. Эр хаачихаа ч мэдэхгүй дэмий л толгойгоо барина.

кокетство буюу сээтгэнэл зураг таалагдлаа
ReplyDelete