15 July 2010

Дэлгүүрүүдийн арга мэх

Том тэргэнцэр = их худалдаа. Хоосон орон зай хүнд өөрийн эрхгүй ая тухгүй байдлыг бий болгодог. Тэгээд мэдээж хоосон зайг бараагаар дүүргэнэ.

Хувцасны тасагт том толинууд байрлуулдаг нь нарийн учиртай. Толинд хүн өөрийгөө харах нь баталгаатай. Мөн 100% өөрийн үзэмжинд сэтгэл хангалуун байр тохиолдол маш бага. Яаралтай хувцас худалдаж авах хэрэгтэй юм байна гэсэн шийдвэр тэр дороо гарна.

10 мянгаар 1 футболка, 29,000 төгрөгөөр 3 футболка худалдан худалдан авахдаа та 1000 төгрөг хэмнэж буй юм биш. Үндсэндээ онцын хэрэгцээгүй 19,900 төгрөг үрж буй юм.

Касс хүрэх замд худалдан авагчийн замд янз бүрийн саад тотгор тааралддаг. Ихэвчлэн хямдарсан бараа байдаг нь нууц биш. Яг зам дээр байрлаж буй бараа их зарагддагийг худалдагч нар сайн мэднэ.

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүд (сүү, талх г.м.) яагаад ч юм хамгийн алслагдсан мухарт байрлана. Замд чинь мэдээж өөр сонирхолтой, хэрэгтэй гэж бодогдох зүйлс олон таарна.

Хувцасны тасагт хүмүүс эмх замбараатай эвхээд тавиур дээр байрлуулсан хувцаснуудруу бус замбараагүй мэт харагдах өлгүүрт өлгөсөн хэсэгрүү тэмүүлдэг. Үүнийг ч худалдагч нар мэднэ.

Янз бүрийн хямдрал, баярын урамшуулал, тусгай үнэ зэрэг нь үнэндээ агуулхад удаж буй бараанаас салах гэж байгаа арга хэмжээ.

Дэлгүүрүүд болон ресторанууд үйлчлүүлэгчдийг гоё үнэрийн тусламжтайгаар татдаг.

Хүүхдүүдийн тоглоом, бараа, идэх юм нь дандаа доод тавиурууд дээр байдаг. Хүүхэд хараад нэг авна гээд зүтгэчихвэл авахаас өөр аргагүй, хүүхдээ дэлгүүрт уйлуулалтай биш.

Бүх саад тотгорыг даваад касс дээр бараагаа бичүүлэхээр зогсож байхдаа хүртэл анхааралтай бай. Урд тань бохь, гаа, шоколад, сонин, хуруу зай г.м. жижиг сажиг бараа өрөөтэй байх болно. Дараалалд зогсох зуур хүн эдгээр бараагаас авах нь элбэг.

1 comment:

  1. сайн анализ хийжээ. Бараг зах зээл судлал, худалдааны менежмент маягийн юм бичсэн байна. Сайн бичжээ

    ReplyDelete