06 July 2010

Спорт

Independent-эд спортын тухай сонирхолтой нийтлэл гарсан байна.
Яагаад дугуйчид хөлний үсээ хусдаг вэ?
Аэродинамик энд хамаагүй. Хурд хожих боломж өчүүхэн. Харин усан спортынхоны хувьд үсээ хуссанаар 2%-иар хугацаа хождог. Дугуйчидын хувьд 2 шалтгаан бий:
1. Өндөр хурдтай явж байгаад унах тохиолдолд бэртэл гэмтэл бага авна.
2. Үсгүй хөлөнд ядаргаа тайлах массаж хийхэд илүү үр дүнд хүрдэг.
Гэвч бас нэг шалтгаан хажуугаар нь бий. Үсгүй хөлтэй дугуйчид арай өнгө үзэмжтэй харагддаг.

Боксын спортыг бээлий аюулгүй болгодог уу?
1867 онд маркиз Квинсберригийн оруулж ирсэн өөрчлөлт нь тамирчидыг бодсондоо ч биш, боксыг илүү үзүүштэй болгох гэж хийсэн зүйл. Хүний гавал хангалттай хатуу тул өмнө нь ихэнх цохилт их биеэнд ирдэг байж. Хуруу хугарах гэмтэл нь боксчидын гол бэртэл байв. Үзэгчид мэдээж нокаут харахыг хүснэ. Хэдийгээр бээлий нь цохилтын талбайг ихэсгэж эрүүг хугалах магадлалыг багасгах боловч цохилт илүү хүчтэй болдог. Бээлийг ашиглахаас өмнө АНУ-д 100 жилийн турш ринг дээрх нэг ч үхэл бүртгэгдээгүй байсан. Өдгөө жил бүр 3-4 эмгэнэлт тохиолдол гарч байгаа. Үүнээс гадна мэргэжлийн боксчидын 15% нь эргэлт буцалтгүй тархины гэмтэлтэй үлддэг.

Газрын теннисний корт дээр тамирчид яагаад орилдог вэ?
Мария Шарапова цохилт гүйцэтгэхдээ 101,2 дБ хүчтэйгээр орилдог. Энэ нь цагдаагийн машины дохиотой дүйцнэ. Рафаэль Надаль, Джимми Коннорс, Андре Агасси цөм орилдог. Зарим дасгалжуулагч нар тамирчиддаа орилж цохилт хийхийг заадаг. Энэ нь илүү хүчтэй цохиход тусалдаг, яг каратечид тоосго, мод хугалахдаа орилдог шиг. Мартина Навратилова хэлэхдээ: туршлагатай тамирчид өрсөлдөгчийн ракет-анд бөмбөг цохиход гарах авиагаар ирж буй бөмбөгний хурд болон эргэлтийг мэдэж болдог. Орилсноор өрсөлдөгчдөө тэрхүү авиаг дуулгадаггүй гэсэн байдаг.

No comments:

Post a Comment