11 July 2010

Last Hero

Америкийн сүүлчийн баатар гэгдэх болсон Марвин Химейер 51 оны 10-р сарын 28-нд төрж 2004 оны 6-р сарын 4-ний өдөр өөрийгөө буудаж хороосон.Гагнуурчин мэргэжилтэй, Колорадо мужийн Гранби жижиг хотод засварын газартай нэгэн байв. Хот ердөө 2200 орчим оршин суугчтай. Тэрбээр өөрийн засварын газартай болохын тулд Денверт байсан автозасварын бизнесийн хувиа зарж байж дуудлага худалдаагаар орж 15 мянган доллараар дэлгүүр, жижиг газар худалдаж авчээ.Тэрбээр цагтаа агаарын хүчний онгоц буудалд техникчээр ажиллаж байсан бөгөөд муугуй зохион бүтээгч байв. Зан аашийн хувьд хорхоод хоргүй нэгэн.Түүний засварын газар Mountain Park цементийн үйлдвэртэй хиллэдэг. Тус цементийн үйлдвэр өргөжихөөр болж хавь орчны газрыг худалдан авч эхэлжээ. Дарамтан дор үйлдвэртэй хаяа нийлдэг бүх хүн газраа зарсан боловч ганц Химейер гүрийгээд үлдэж. Ингээд түүнийг байж суухын аргагүй болгох арга хэмжээнүүд шат дараатайгаар хэрэгжжээ. Засварыг тойрсон бүх газар цементийн үйлдвэрийнх болсон тул замыг нь хааж орхиж. Марвин өөрөө шинэ зам тавина гээд эвдэрхий Komatsu D355A бульдозер худалдаж аваад засвартаа хөл дээр нь босгосон хэдий ч хотын захиргаа зам тавих зөвшөөрлийг нь олгосонгүй. Өртэй байсан банк үйлдвэртэй хуйвалдаж мань эрээс хугацаанаас өмнө өрөө нэхэж эхэлжээ. Байшинг нь засварын хамт хураах гэж тэр. Химейер Mountain Park үйлдвэртэй шүүхдэв. Шударга ёсонд итгэж байсан хэдий ч тэрбээр шүүхдээд ялагдсан. Цаашлаад татварын, галын шалгалтууд орж. Инээдтэй шалтгаанаар 2500 ногооны торгууль тавив. Цехээ цэвэр бохирын шугаманд холбох гэсэн боловч үйлдвэр боломжийг нь хаав.2004 оны 3-р сарын 31-нд түүний эцэг өөд болов. Оршуулганд явсан хойгуур нь эрх баригчид ус, цахилгааныг нь хаагаад засварыг нь лацдаж орхиж. Марвин иргэж ирээд засвартаа ороод түүнээс хойш амьд хэнтэй ч уулзаагүй.
6-р сарын 4-ний өдөр Химейер өшөөгөө сайн гэгч авсан. Бүхний төлөө.Хуягт бульдозер бүтээхийн тулд 2 сар орчим хугацаа зарцуулагдаж. Марвин сантиметр зузаан цементэн суурь дээр 12 мм-ийн ган лист бэхэлж бульдозероо хуягласан байна. Бүх талдаа камерууд зоож, кабиндаа хяналтын дэлгэцүүд байрлуулав. Тэр ч байтугай камер бохирдох тохиолдолд объектив цэвэрлэгч хүртэл хийж. Хүнс, цэвэр ус, зэвсэг, хорт хийн баг аваад бульдозертоо суув. Алсын удирдлагатай кранаар өөрийн кабины дээрээс хуягт хайрцаг буулгав. Сүүлд цагдаагийн шинжээч "Энэ зүйлийг өөрийн дээрээс Химейер буулгахдаа бульдозероос эргэж гарахгүйгээ ухамсарлаж байж" гэсэн дүгнэлт хийсэн. Ингээд 6-р сарын 4-ний өдөр 14:30-д америкийн сүүлчийн баатар гараж-аас өөрийн бүтээлийг унасаар гарч ирэв.
Марвин урьдчилаад бүх байгаа төлөвлөсөн байв. "Sometimes reasonable men must do unreasonable things". 23 калибрийн 2 хагас автомат винтовоор болон нэг 50 калибртэй хагас автомат винтовоор тусгайлан гаргасан нүхнүүдээр цагдаа нарт хариу галыг барьж байв. Хэдийгээр Марвин гал нээж байсан боловч хэнийг ч шархдуулаагүй юм. Айлгах үүднээс дээш буудаж байсан нь тогтоогдсон.
Хамгийн түрүүнд цементийн үйлдвэр нэрвэгдсэн. Захиргааны байрнаас нь эхлээд бүх цехүүдийг нь нурааж. Сүүлчийн амбаарыг хүртэл үлдээлгүй газартай тэгшилэв. Дараа нь хотоор "зугаалав". Хотын удирдах зөвлөлийн гишүүдийн байршингуудыг бульдозердож орхиод “Иксел энерджи” газын компаний (газыг нь хаачихаад сэргээхгүй байсан) байрыг, хотын захиргааг, галын байрыг, барааны агуулахыг, хотын нэр дээр данстай хэд хэдэн байшинг, орон нутгийн сонингийн редакцыг газартай тэгшилэв.

Түүнийг зогсоох гэж янз бүрээр оролдсон. Эхэлж орон нутгийн шериф туслахуудын хамт. Тэдний гар буу болон шотган хуягт бульдозерт ямар ч хор хөнөөл учруулахгүй байв. Бажиг авч SWAT-ыг дуудав. Гранат, винотовоор бульдозерыг зогсоох оролдлогууд үргэлжилэв. Нэгэн зоригтой цагдаагийн ахлагч дээвэр дээрээс бульдозер дээр үсэрч буугаад янданд гранат хийх гэсэн боловч Химейер яндандаа урьдчилаад тор хийсэн байв. Хорт хийн багтай тул нулимас асгаруулагч болон бусад төрлийн хий Марвинд огт нөлөөлөхгүй нь тодорхой.
Түүнийг зам засварын техникээр зогсоох гэж үзэв. Трэйлерийг Komatsu D355A онцын хүндрэлгүй түрсээр дэлгүүрлүү араар нь чихэж орхисон. Тэсрэх бодисоор дүүргэсэн автомашин замд нь тавив. Дэлбэрэлтийн улмаас радиатор цоорсон боловч ийм төрлийн уул уурхайн техник нь хөргөлтийн систем жагсаалаас бүрэн гарсан ч нэг хэсэгтээ ажилладаг юм.
Цагдаагийн хийж чадах зүйл нь оршин суугчидыг аюулгүй газарлуу нүүлгэх л байв. 1,5 мянган хүн орон байраа орхиж дайжив.
Засаг захиргааны болон цементийн үйлдвэрийн бүтэн байшин үлдсэнгүй. Газын станц байсан боловч түүнийг бульдозердвол хагас хот газартай тэгширэх байсан тул Марвин түүнийг оролдоогүй. Дэлбэрэлт аль нь хотын даргын байшин, аль нь ядуу иргэний оромж гэдгийг ялгахгүй шүү дэ.

16:23-д "Химейрын дайн" өндөрлөв. Гэнэт үүссэн чимээгүйд цоорхой радиатороос исгэрч гарах хийн чимээ л сонсогдож байв. Эхэлж бульдозерт ойртож чадахгүй байв. Дараа нь төмөр хайрцагнаас Химейрыг гаргаж авах гэж удаан ноцолдов. Автогенээр хуягийг салгасаар кабинд хүрхэд тэрбээр үхээд хагас өдөр болсон , сүүлчийн сумаа өөрт зориулсан байв.
Химейр бууж өгдөг нэгэн биш байв. Колорадогийн захирагч "хот хуй салхинд нирвэгдсэн юм шиг дүр төрхтэй болсон байсан" гэж нөхцөл байдлыг тодорхойлж. Хотод 5 сая $, цементийн үйлдвэрт 2 сая $-ын хохирол учирсан байна. Үйлдвэр эргээд хөл дээрээ босож чадаагүй, бүх газраа нурангуудын хамт зарсан юм.

Мөрдөн байцаалтын үед Химейрын бүтээл нь гранат байтугай их бууны сумыг ч тэсвэрлэхээр зүйл байсан нь тогтоогдсон. Түүнийг сайн мэдэх улс: "Давгүй залуу байсан юм. Хэрэв тэр таны найз байсан бол хамгийн сайн найз чинь л байна" гэж тодорхойлж. Түүний алдар цуу нэг хэсэгтээ л АНУ-ыг шуугиулсан да.

2 comments:

  1. Jinhene honshooroti hun gej eniig l heleh bhaa te?

    ReplyDelete
  2. er ni muusain novshnuud l huniig iim baidald hurgej bgaanshdee

    ReplyDelete