04 April 2010

Цуглуулга

1. Хороололын хуучнаар ахуйн үйлчилгээний ордны замын эсрэг байрлах ХААН банкны салбар. Голомт банкны Москва рестораны салбарын адил балай зүйл хийж. Ялгаа нь: тэнд 3 цаг байсан бол энд 5. Цагны хийц загвар, тоо үсэг нь ив ижил байгаа нь нэг л гүйцэтгэгч компани банкуудад ийм тэнэг зүйл шахаад байна гэсэн хардлагыг төрүүлэв. Хаа газрын цагууд дээр хотын л нэр байдаг юм гэж тус компаний нөхдөд хэлэхсэн дэ.2. Гандан. Самовар-аас рашаан хүрт.3. Зайсан. Монгол маягийн гэрлийн шон. Эндээс Эх орныхоо өнөөгийн мөн төрхийг тодоос тод харж болно. Бидний өмнө юу харагдаж байна? Нэг ч бүтэн чийдэнгүй гэрэл. ө.х. үндсэн үүргээ энэ шон одоо гүйцэтгэхгүй. Хазайгаад унах гээд байна, яах вэ? Яг зөв. Хажуугаас нь брус-ээр тулаад өгвөл унахгүй. Тэгсэн мөртлөө удган мод шиг битүү хадаг яндар.

1 comment:

  1. өчигдөр гандан хүүтэйгээ орсон яг л энэ халбагаар арц өгч байна лээ. Харин тэр Монголиа гэдгээ улаанбаатар болго гэж хаан банкныханд хэлвэл Ганзо уул сайн байнадаа. Муулах биш/тэгэхдээ хөгжилтэй байна л даа/ харин алдааг нь хэлж өгвөл нэг алхам урагшлах болов уу даа. Харин хаан банкныхан яаж хүлээж авах юм бол !?

    ReplyDelete