31 дахь санал асуулгыг 2-3хан өдөр болгоод хааж орхилоо.
Асуулт: сарын хөдөлмөрийн хөлсөө (цалин болон бусад төрлийн орлогыг оруулаад) тодорхойлно уу. (мян. төг)
Саналууд:
а) 0. Эцэг эхээ шимдэг - 2(8%)
б) 0-108. Доод хэмжээнд ч хүрэхгүй - 0(0%)
в) 108-400. Зовж байна, зовж байна - 3(12%)
г) 400-600. Арай гэж хүрэх юм - 8(32%) -
д) 600-1000. Боломжийн шүү - 8(32%)
е) 1000-аас дээш. Үгүй яах вэ - 3(12%)
ё) Би олигарх. Надад мөнгө сонин биш - 1(4%)
ж) Би БОМЖ. Надад мөнгө сонин биш - 0(0%)
БОМЖ-ууд болон эмзэг бүлгийнхэн блогийг сонирхдоггүй бололтой. Гэхдээ нэгэн БОМЖ өөрийгөө олигарх гээд дугуйлчихсан байх гэсэн хардлага төрж байна.
32 дахь санал асуулгаар цөмөөрөө Оюу толгойн гэрээг хэлэлцэнэ дэ. ЗГ сайн гэрээ хийсэн гэх юм. Зарим нь гадныханд ашигтай гэрээ хийж эх орноо худалдаа л гэх юм. Өөрийн бодлоо чөлөөтэй хуваалцая.
Асуулт: Оюу толгойн гэрээний тухай юу гэж бодож байна?
а) Маш сайн гэрээ. Байгуулсан улсад - шагнал
б) Ер нь манайд ашигтай боломжийн гэрээ
в) 2 талд ашигтай. Шударга л гэрээ байна
г) Гадныханд илүү ашигтай, манайд тааруу
д) Маш муу гэрээ. Байгуулсан улсад - дүүжлүүр
е) Мэдэхгүй. Төр засаг өөрөө мэднэ биз
ё) Би мудак, над падгүй
02 April 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
гэрээний төсөл бүрэн эхээрээ энэ дээр байна.
ReplyDeletehttp://www.vip76.mn/medee/vip76-yuu-oguulev/6019-oyuutolgoin-xorongo-oruulaltyn-geree-buren-exeeree.html
хэрэв хараагүй хүн байвал эндээс хараад саналаа хэлвэл бас
би хувьдаа 2 талд ашигтай гэрээ л гэж үзэж байна. учир нь манай хувьд хөрнгө оруулалтын хувьд зах зээлийн эдийн засгийн нөхцөлд хийгдэж байгаа хамгийн анхны том хөрөнгө оруулалтын гэрээ нилээн ч яригдсан хэлэлцэгдсэн хянасан.
ReplyDeleteмэдээж алдаж байгаа зүйл их байгаа тухайлбал олон улсын хэмжээнд хэлэлцээр хийх мэргэжлийн хүмүүс дутагдсан нь тодорхой,
нилээн олон асуудлыг өөрөөр хэлбэл гэрээлэгч талын санал болгосон гэрээн дээр бий болсон гэрээ гэхээр бас тусгаагү зүйлүүд байх гэх мэт... дутагдалтай боловч нөгөө талаасаа үнэхээр манайх шиг 51 гэдэг улс байхгүй ш дээ бизнес бид татвараа авна тэд эрсдэлээ даана харин тонтвортой ажиллах талаар шаардлага тавьсан байна. тэгэхээр боломжтой л гэж үзэж байна. тэртээй тэргүй хэдэн тонн нөөцтэй энэ тэр ашиглалтын үед гарч л таараа шүү дээ. харин одоо эхлүүлэх л бхэрэгтэй байна.
ReplyDeletesanal niilj bnam... ali ali taldaa ashigtai l geree bson
ReplyDeleteөөрсдөө мөнгөө гаргаад оролцвол өөр нөхцөл тавьж болно л доо гэтэл мөнгөгүй гуйлгачин байж олон юм донгосоод дээр нь бас олох мөнгөө тараагаад эхэлчихсэн хаха улс төр бол...
ReplyDelete