30 August 2009

Нүхт

Хагас сайн өдрийг семинардаж өнгөрөөв.
Нүхт. Хотоос ойр, засмал замтай, эрүүл агаартай. Амрахаар, хуралдахаар очиж буй хүмүүсийн цуваа үл тасрах боловч он удаан жилийн турш өнгө төрх нь ер сайжирдаггүй сонин газар. Ийм зүйлийг "советский совок" гэж нэрлэдэг.
Хэдэн арван жилийн нүүр үзсэн хогийн савнууд цөөнгүй таарна. Гол элемент - ард нь байрлах бариул. Хог суллахдаа түүнээс бариад тонгойлгоход хангалттай.Өвлийн байрны 2-р давхарт нь "хүжийн гал" гэдгийн адил "зудын жил" гэж нэрлэж болохуйц уран бүтээл бий.Харамсалтай нь харанхуй болтол саатаагүй, 19 цаг гээд буцацгаасан. Тиймээс энэхүү гэрэлтүүлгэ ажилладаг эсэхийг мэдэж чадаагүй. Ажилладаг бол гоё л болгох байх, энэ хүрлийсэн байрыг. Ойд ч орж амжаагүй. Өрөөнд сууж байгаад л ирэв.Шууд утгаар толгой нь эргэсэн нөхөр тамхи татах хориотой тэмдгийг буруу харуулж наасан байна.Шинэ жилийн ул мөр - сааны тасархай хананд одоо болтол наалттай. Ажилчидад нь дээш мацаж түүнийг хуулах мэдээж лай. Ер нь энд семинар их болдгийг хурлын танхимуудын хана нь илтгээд өгнө. Скоч, кнопка, наалддаг цаасны үл мөр битүү. Гаднаа боломжийн саравчтай. Түүнд нь тамирчин, нацист, коммунист болон еврей нар сууж байсан бололтой (түшлэгийг сайн ажигла).Нүхтийн лого. Тойргоор бичсэн текст нь доторх болон гадна хүрээгээс харилцан адилгүй зайтай байгааг ажиглах нь зөв. Илт халтуурдсан байна. За тэр голд буй буга бололтой бичиг дүрсийн тухай бол дурдаад ч хэрэггүй. "Лого-гоо солиочээ" гэж чин сэтгэлээсээ зөвлөх байна.

2 comments:

  1. Өдөр нь семинардаад Орой нь сэм найрдахгүй дээ

    ReplyDelete
  2. Гоё газар байншдээ.
    Жирийн хүмүүс амарч болохгүй юу хэхэ
    Нээрээ та зурагт таавар тавихгүй юмуу сонирхолтой байдымаа

    ReplyDelete