25 August 2009

25-ны бүртгэл

Сургууль цэцэрлэг хүүхэд багачуудыг 25-наас эхэлж бүртгэдэг билээ. Ямар ч байсан миний мэдэхийн тийм байсан. Одоо биш болж.
Өглөө хүүгийн сургуулиар орлоо. Цагдаа хашааны хаалгаар ч оруулсангүй. "Хэнийг ч оруулахгүй, Медведев энүүгээр явна. Маргааш ир" гэв. За яахав. Бөөн бөглөрөл дунд сажилсаар ажилдаа ирсэн. Өдрийн цайны цагаар охины цэцэрлэг оров. "Бүртгэл 26-наас" гэсэн зар угтав.
Улсын хэмжээнд бүх сургууль цэцэрлэг, хувийн хувьсгалын хамаагүй, 25-27 ч юм уу 28-ныг хүртэл бүртгэлээ явуулдаг болмоор юм. Одоо сургууль цэцэрлэг болгон өөрийн дуртай огноог зоож, олон хүний явдал, нерв, цагийг барж байна. Мөн хичээл 9.1-нд эхэлдэг. Үүнийг бүх сургалтын байгууллагуудад хамааруулах хэрэгтэй. ТИС-ийн хичээл эхэлчихсэн гэх. БХИС 8.31-нээс эхлэх юм байх. Замбараа, удирдлага, зохицуулалт алга. Боловсолын яам хаашаа харж байгаа нь сонин.

Мөн замд таарсан нэг зүйл. 23-р сургуулийн өмнөх фонтантай талбай дээр барилга барих гэж байна. Бага байхдаа гардандаж өссөн юм сан, энэхүү фонтан дээр. Хүүхэд хөгшид суучих боломжийн цэцэрлэгт хүрээлэн бий болговол болгох. Гэвч... оронд нь дөврөлжин бетон сүндэрлэх төлөвтэй. Ямартаа ч 3м орчим өндөр улаан хашаагаар талбайг хүрээлсэн байна.- Энэ бүхнийг юу гэх вэ, нөхдөө?
- Это, однозначно 3,14здец, товарищи...

2 comments:

  1. Ugaasaa iim ug bdag bhaa
    BI bolowsroliin saidaas aihgu bna, Bi bolowsroliin saidiin ooriinhen bolowsroloos aij bna gej hehe

    ReplyDelete
  2. Gadnii bossuudiig huleen avdag ordon Nisekhiin tiish barival zuitei yum. Neg nuhur irekh bolgond ajil amidral gatsaand oruulj baikh yum.

    ReplyDelete