Улс болгоны нийслэлд төв талбай гэж бий. Өөрсдийн Сүхбаатарын талбайг сонирхоё.Ерөнхийдөө гоё талбай. Гэвч... Ордны зүг харсан заазуур, сэлэм гээд байгаа барилга урд зүгт байрлах Богд уулыг тодорхой хэмжээгээр халхалж буй нь үнэн юм байна. Гэхдээ энэ цүдгэр байшин надад лав таалагддаг, архитектурын хувьд.Хамгийн дээд зэргийн танхайрал бол Шангрила зочид буудал гэж эхэлсэн боловч сүүлдээ MCS-ийн офис болж хувирсан барилга. Цэцэрлэгт байсан хөөрхөн хөшөөг байранд нь сэргээсэн болон усан оргилуур хийсэн нь яамай даа. Өнгө үзэмжийн хувьд тухайн байшин нь талбайн ойролцоох бусад барилгуудтай ердөө зохицохгүй байгаа нь илт.Мөн хотын захиргаа, бодь цамхаг, соёлын төв өргөө зэрэг барилгууд нь яг талбайтай нийлсэн хэсгээрээ намхан, ө.х. ордонгоос мэдэгдэхүйц өндөр биш. Цаашлаад олон давхар хэсэг нь эхэлдэг. Нэг ёсондоо төрөө дээдэлж буй илрэл гэж үзэж болно. Харин дээрх барилга шууд дээш баригдсан. Тухайн барилгыг барих зөвшөөрөл өгсөн бүх шатны дарга нарыг авилгалтай тэмцэх газар шалгах хэрэгтэй гэж бодож байна.
06 November 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment