10 November 2008

Автомашинтай хүмүүст

Хүйтрэхийн хирээр машины түлш зарцуулалт ихэснэ. Түлшний зарцуулалт багасгадаг янз бүрийн зүйл сурталчилдаг боловч би хувьдаа тэдгээр тоног төхөөрөмж, шингэн зэрэгт огт итгэдэггүй. Түлшний зарцуулалтыг багасгах найдвартай арга байхгүй л болов уу. Би хувьдаа хэдэн зүйлд жаахан анхаардаг:
1. Тос масло, антифриз г.м. шингэнүүд. Жишээ нь: хурдны хайрцагны тос сайн бол
(автомат) араа арай л хурдан солигдох байх гэж горьддог.
2. Машиндаа хэрэггүй зүйл бага ачих. Багажнаас хэрэггүй зүйлсийг балкон, гаражиндаа хая.
3. Зам хөрөөдөж явах шаардлага байхгүй. ---------- гэж явж болох газар ~~~~~~~~ гэж яваад яах вэ дэ.
4. Шатахуун хэмнэж байна гэж гэрлэн дохион дээр хөдөлгүүрээ унтраах үзэгдэл - идиотизм. Угийн 3 минутаас дээш зогсох тохиолдолд л хөдөлгүүрийг унтрааж болох байх. Мотор асах мөчид түлш их зарцуулдгийг бодолцох хэрэгтэй.
6. Хэдий чинээ мотор чинь өндөр эргэлт хийнэ, төдийн чинээ түлш чинь цацагдана. ө.х. огцом хаазлах дэмий (боловч гоё, хэ-хэ).

3 comments:

  1. deer ni zugeer yavakhgui urduuraa mashin oruulna gekheer l u ni khodlodog um buu med ogtsom khaazlaad, ogtsom tormoslood baival benzin idekh l baikh l daa

    ReplyDelete
  2. чамаг хэн бэ гэдгийг болон хэнийг хэлээд байгааг би мэдэж байна :)

    ReplyDelete
  3. hehe :) tanichihsan uu

    ReplyDelete