Өдөр ундны цагаар бензин авах гэсэн чинь Тасганы овооны болон доор нь байдаг аль аль ШТС-ын (2-лаа Синчи ойл) тог нь тасарсан байв. Орой авчихна гэж бодоод ажилруугаа шууд зүглэсэн. 5 дөхүүлээд охиноо эртхэн авчих санаатай гараад хамгийн ойроор нь нөгөөх л Синчи ойлруу зүглэв. Тог ирээгүй байв. Түгшүүр нэмэгдсээр. Учир нь өмнөх өдөр нь 10-аар хуурай шахуу бакд бензин хийгээд 80 км явсан байв. Миний тооцоогоор - машин зогсоход бэлэн.Тасганы овооны Петровисын ШТС-руу Гэсэр сүмээр давхилаа. Олон машин зогсож байхаар нь дотроо баярласан чинь... хүлээгээд зогсож буй нөхдүүд болж таарсан. Дүүрсэн хэрэг, зогсвол зогсоно биз гээд цааш явав. Баянбүрдээс 3-4 явах замд байрлах хэн ч тоодоггүй станц шатахуун түгээж байхыг замын эсрэг талаас ажиглаж илрүүлээд тийш орж амь аврагдсан.Энд өвөрмөц газар байршуулсан санал хүсэлтийн хайрцаг олж харав. Завтай явсан бол цаасан дээр талархалын үг бичээд шургуулчихмаар л байлаа.
15 November 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment