21 February 2016

Хятад цаазын арга

Лин-Чи нь "мянга зүсэлтээс ирэх үхэл" буюу "далайн цурхайн хазалтууд" хэмээх цааз юм. Хамгийн аймшигтай, яллагдагчийг тамлан зовоож хороодог цаазуудын нэг гэдгээрээ алдартай. Урт хугацааны турш гэмтнээс амьдаар нь биеийнх нь хэсгүүдийг бага багаар огтолж авадаг юм. Энэхүү ялыг эх орноосоо урвагч, эцэг, ах дүү, нөхрөө хороосон ялтнуудад ихэвчлэн оноодог байж. Лин-чи ялыг бусдыг айлгах үүднээс олон нийтийн өмнө нээлттэй гүйцэтгэдэг байв. Үйлдсэн гэмт хэргийнх нь хүнд хөнгөнөөс шалтгаалж хэд хэрчих нь тодорхойлгодно. Загалмай юмуу шонд хүлж байгаад 120, 72, 36, 24 хэсэгт биеийг нь хуваах боломжтой. Эзэн хаан энэрэнгүй загнаж өршөөл үзүүлвэл 8 хэсэгт хуваагаад л болоо. Тухайлбал, 24 хуваахдаа: эхний 2 зүсэлтээр хөмсөгийг нь огтолж авна, 3-4 - мөрнөөс нь, 5-6 - хөхнөөс нь огтолно, 7-8 шуунаас нь, 9-10 гарны булчингаас, 11-12 бүдүүн гуянаас нь, 13-14 - хөлний булчингаас, 15 - зүрхэнд нь хутга зоож алаад, 16 - толгойг нь тасдана, 17-18 - бугуйг нь, 19-20 - мөрөөр нь гарыг нь тасдна, 21-22 - шагайгаар нь, 23-24 - хөлийг нь тус тус тасдаж 24 хуваадаг байв. 8 хуваах ялтай бол: 1-2 - хөмсөг, 3-4 - мөр, 5-6 - хөх, 7 - зүрхэнд хутга зоож хороогоод 8 дахь үйлдлээр толгойг нь авдаг. Гэхдээ зурагнаас харахлаар махнаас нь огтолж авах дараалал бол хамаагүй байсан юм шиг байгаа юм.
Энэ бүхэн хурдан хурдан хийгдчихгүй, удаан, ээлж дараатай үйлдлүүд болохоор яллагдагч яаж ч байсан тарчилж дуусдаг. Тамлалтаас ангижирах ганц арга - ялын гүйцэтгэлээс өрсөж өөрийгөө хороох. Шоронгийн хуягууд авилга авч хутга, хор зэргийг дамжуулсан тохиолдлууд байдаг. Энэ ял XX зууны эхэнд хүртэл гүйцэтгэгдсээр байсан.

20 February 2016

BW

Бин Ладен ба вакцин

CIA нь пакистаны эмч Шаклиф Афридигийн тусламжтайгаа Бин Ладены байршилыг баталгаажуулсан гэж байгаа. Эмч Абботтабадад вакцинжуулалт хийх нэрийн дор ДНК-гийн загваруудыг цуглуулж АНУ-ын тусгай албанд дамжуулсанд буруутгагдсан. Ингээд 2011 оны 5 сард тусгай ажиллагаа явагдаж террорист №1-ийг устгасан түүхтэй.
Эмчийг пакистаны эрх баригчид эх орноосоо уравсан хэрэгт буруутгаж 33 жилийн ял оноосон. Арга байхгүй л дэ, гадны тусгай албанд тусалсан л бол автоматаар урвагч шүү дэ.
Мөрдөн байцаалт эмчийг тариа хийсэн зүүнүүдээ хаялгүй CIA-гийн агентуудад дамжуулсан гэж үзсэн. Энэ нь Бин Ладены ойр дотны хүмүүс төсөөлж буй хаягаар оршин сууж байгаа эсэхийг баталгаатай тогтооход хангалттай юм. ДНК-г нь жишээд л болоо.
Өнгөрсөн оны 11 сард чанга дэглэмтэй Пешаварын шоронд хоригдож байгаа Шаклиф Африди хугацаагүй өлсгөлөн зарласан. Цааш юу болсныг мэдэхгүй. АНУ эмчийг шоронгоос суллаж өөрийн оронд орогнол үзүүлэх гэж хичээж байгаа хэдий ч одоохондоо үр дүнд хүрээгүй байна.
Вакцинжуулалт "Save the Children" олон улсын сангаас санхүүжигдэж байж. Тус байгууллага нь Пакистанд 30 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Ер нь Пакистанд ард иргэд нь вакцинжуулалтад сөрөгөөр ханддаг гэнэ. Тиймээс эмч болон сайн дурын ажилтнуудыг зэвсэгтэй хамгаалагчид дагалдах нь хэвийн үзэгдэл. Дээрх үйл явдал болохоос өмнө вакцинжуулалт нэг иймэрхүү маягтай хийгддэг байж:
Хүүхэддээ вакцин хийлгэхгүй гэж эсэргүүцсэн эцэг эхчүүдэд хорих ял хүртэл оноодог. 
CIA Пакистанд вакцинжуулалт ашиглаж тагнуулын үйл ажиллагаа явуулсан нь олон нийтийн дургуйцлийг их хөдөлгөв. Пакистаны засаг захиргаа вакцинжуулалт хийдэг олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг хумихаас өөр аргагүй болов. Гэсэн хэдий ч сая 1-р сарын 13-нд полиомиелитийн эсрэг вакцин хийдэг төвд террорист өөрийгөө дэлбэлж 15 эмч, эмнэлгийн ажилтныг цааш харуулаад амжив.

ДДТ - Танцует солнце

Концесси

Зам хэрхэн баригддаг вэ? Техникийн бичиг баримт гүйцэтгэгчийг эхэлж сонгон шалгаруулна. Ялсан байгууллага замын төслийг хийж танилцуулна. Дараа нь барих компанийг нь сонгоно. Тэдгээр нь "хэн ингэж зам барьдаг гэж хэлээв?" гэсэн утгатай зүйл ярьж техникийн бичиг баримтад өөрчлөлт оруулах, эсвэл бүр шинээр боловсруулах тохиолдол цөөнгүй. Үр дүнд нь төсөвт өртөг дандаа өсдөг. Замыг хүлээлгэж өгсөний дараа зарим зүйл дутуу, зарим нь буруу хийгдсэн нь илэрч эхэлдэг. За тэгээд засварчид мөлжүүрээ авах цаг ирж байгаа юм. Тэдэнд замын эвдрэл гэмтэл гарч л байвал ажилтай байна гэсэн үг. Манайд автозамын баталгаат хугацаа 3 жил байдаг бөгөөд зарим нөхдүүд дээрх хугацаанд асуудал үүсгэхгүй хэмжээнд л зам барьдаг нь нууц биш.
Хувийн сектор хөрөнгө босгож чадвал концессиор зам барих хэрэгтэй. Ингэхдээ бүгдийг нэг гүйцэтгэгчид даатгах нь зөв. Нэг байгууллага зураг төсөлөө хийнэ, барина, ашиглалтын болон засварын ажлыг гүйцэтгэнэ гэсэн үг. Дараа нь 30 ч юмуу 40 жил хийсэн ажлаараа ашиг олно. Жишээ нь: төлбөртэй хурдны зам яагаад байж болохгүй гэж? Ингэхдээ тус компани нь татвараа төлөөд л улс орны хөгжилд хувь нэмэрээ оруулсаар байх болно шүү дэ. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагч хурдан, ухаалаг, чанартай ажил хийнэ. Алдаа болгоныг өөрийн карманаас засварлах тул гярхай ажиллах нь тодорхой. Концессийн гэрээ дууслаа - зам төрийн мэдэлд шилжлээ. 
Зөвхөн автозам биш төмөр зам, гүүр, цахилгаан станц г.м. багагүй хөрөнгө шаардагдсан ажлууд уг нь их бий. Яагаад концессиор өгчихдөггүй юм - бүү мэд.

17 February 2016

Flexible smartphone


Би-2 - Компромисс

Зурагт таавар

UPD 2016.02.17 08:51
Зөв хариулсан байна. Байгалийн тогтоц биш шилний үйлвэрт дахин боловсруулалтанд оруулах гэж буй буталсан шил байгаа юм.

2016.02.12 08:59
Асуулт: Эдгээр толгодод хэвийн бус зүйл юу байна?

The Mongolian army in Afghanistan

За өнөөдөр дайн байлдааны сэвдээр бичээд дуусгая. NATO-гийн channel-д 2 жилийн өмнө нийтлэгдсэн бичлэг. Манайхан Афганд: