13 November 2015

Дүүргүүдийн лого

Нийслэлийн 9 дүүргийн логог сонирхоцгооё.
Баянгол. Төрийн соёмбыг яагаад ч юм доор залсан байх юм, Жанрайсагийн өлмий хавьцаа. Бичгийг Times New Roman-аар, үсэг хоорондын зай, дан том үсгээр бичсэнийнх нь төлөө зохион бүтээгчийг дахиж компьютерт ойртуулахгүй байх хэрэгтэй. Энэ логог жижиг хэмжээтэй, хар цагаанаар хэвлэх шаардлага гарвал яах вэ? Жанрайсагийг фото зурагнаас оруулсан болохоор падан хар гарна гэж бодож байна.
Баянзүрх. Арслан, нохой хоёрын дундаас төрсөн амьтан дүрслэгдэж. Бүх шугамыг зузаан цэнхэрээр зурснаас болж нэг л палийсан зүйл болж. Өнгөний сонголт хэрэг алга. Дизайнер биш дүүргийн компьютертаа арай дөмөгхөн ажилчин зурсан байх гэсэн хардалт төрж байна.
Хан-Уул. Жаахан засвар оруулчихвал гоё таних тэмдэг байгаа юм. Дээрх 2-ыг бол дагуулахгүй. Одоо байгаа нь хэт их чимэглэлтэй, нэг л эрээн мяраан юм да.
Чингэлтэй. Энд хэлэх зүйл ч алга. Чингэлтэй уулын савдаг нь гахай юм гэнэ лэ. Сайхан гахай зурчихсан нь бараг дээр, хэ-хэ.
Багахангай. Хүрдний гадуур байгаа дүрсийг хараад физикийн ном санаанд буув. Тариан түрүү нь бодвол тус дүүрэг газар тариалантай гэдгийг илтгэж байгаа байх. Энэ тэмдгийг зохиох гэж суусан хүний зовлонг ойлгож байна. Учир нь Багахангайд юуч байхгүй шүү дэ. Түүх гээд байх зүйл хомс, уул усных нь савдаг нь тодорхойгүй. Хоосон газар лого бүтээ гэвэл нэг иймэрхүү зүйл л төрдөг юм байна.
Сүхбаатар. Хараад шууд шарын шашин, сүм дугана, суварга, ном судар санаанд бууж байна. Лам нөхөрт дүүргийн таних тэмдэг бүтээ гэж үүрэг өгсөн байж мэдэх. Ингэснээс сайхан Сүх жанжины хөшөөг дүрсэлчихсэн нь шулуухан.
Сонгинохайрхан. Саак лого байна да, ха-ха. Мансууруулах бодис хэрэглэсэн хүн галлюцинациа дүрсэлснээс гарцаагүй. Тэр өнгө, өвгөний царай, бухын хоншоор - байнаа байна. Гэхдээ таалагдаж байна. Засвар оруулаад янзалчихвал хамгийн гоё таних тэмдэг болно энэ.
Боломжийн хэмжээтэй Багануурын лого олдсончгүй. Нүүрс болон шувуу л байна. Байгаа ганц юм нь нүүрсээс хойно одоо өөр юугаа ч харуулах билээ чаавас.
Налайх. Нүднээс цус шүүрэхээр хурц өнгөтэй эд байна да. Уулны цаанаас Волтроны толгой цухуйж байгааг эс тооцвол сонирхолтой зүйл энд байхгүй.
Төгсгөлд нь Улаанбаатарын лого:
Надад лав таалагддаг. Могой л гэхэд Trollface харуулж байгаа биз дэ, хэ-хэ.
Дүгнэхэд: орчин үеийн, гоё таних тэмдэгтэй нэгч дүүрэг алга. Арай дөмөгхөн нь Хан-Уул, Сонгино хоёр юм. Бусад нь - трэш, угар и содомия.

12 November 2015

Screenshots

БЗД-ийн иргэн болохоор тус дүүрэгтэй холбоотой мэдээлэл сайтадуудад гарсан байвал ядаж гарчгийг нь гүйлгэж уншдаг. Өмнө нь БГД, СБД-ийн оршин суугч байхад ч гэсэн харгалзах дүүрэгтэй холбоотой мэдээллийг уншдаг байсан. Гачууртад засмал зам тавигдсан тухай мэдээ ч гэсэн тэдний нэг байлаа.
Харин комментуудыг бол уншдаггүй, цагийн гарз гэж үздэг (энэ блогийнхийг бол уншихаас өөр арга байхгүй - мэйлээр ирдэг юм). Дээрх мэдээг гарчиглачихаад доош скролл хийсэн чинь энгийн боловч яг голыг нь олсон ганц өгүүлбэр таарсан, хэ-хэ.
Үндэсний бөхөө хэр мэдэх вэ гэдэг quiz бөглөж үзлээ. Би бөх сонирхогч бол биш, наадам, цагаан сараар л үздэг гэхэд хилсдэхгүй. Гэхдээ яахвээ бас - 18-аас 12-ыг нь хариулж байна лэ.
Нүүлгэх шийдвэр нь гарсан боловч эсэргүүцэж үйл ажиллагаагаа хумихгүй байгаа Да хүрээ захын сайт. Юникод гараад удаж байхад encoding таарахгүй байна гэдэг бол трэшийн трэш. 90-ээд онд хийлгэсэн байх.
Газар зүйн мэдлэгийн талаар. Манайхан Австрали - Австри, Швейцари - Шведийг хооронд нь сайхан хольж хутгадаг. Нэг удаа зурагтын хөтлөгч АНУ-ын Georgia мужид болсон хуй салхийг "Гүржид байгалийн гамшиг тохиож байна..." гэж эхлээд нааж өгсөн.

Би-2 - Три сантиметра над землей

Escargore

11 November 2015

Хүүхдэд нэр өгөхдөө

UPD 2015.11.11 23:21
"Эцгийн нэрийн эхний үсэг + Өөрийн нэр = Утгатай үг" гэсэн томъёолол нь эзнийхээ төрхтэй тэрсэлдэх юмуу таарч байвал бас гоё. Жишээ: Н.Үүрцайх гэсэн хар царайтай бүсгүй.

UPD 2012.09.22 00:38
Дээр бичиж байсан постыг шинэчилье. Хүүхдийн нэр эцгийн нэрний эхний үсэгтэй нийлж өөр агуулгатай болохын зэргэцээ эцгийн бүтэн нэртэй нийлж гоё хэллэг бүтээж болно. Жишээ нь: Үлэмж хүүдээ Чанар гэдэг нэр өгвөл нийлээд Үлэмжийн Чанар болно. Эсвэл Улаан нэртэй хүн хүүхэддээ Эсэргүү нэр хайрлавал - Улааны Эсэргүү. Ийм жишээ олныг бодож олж болно, нэмээд байгаарай.

2012.02.28 14:47
Хүү охин аль нь ч бай, шинээр мэндэлсэн хүүхдэд нэр хайрлахдаа ганц зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Эцгийн нэрний эхний үсэгтэй залгуулж бичих үед элдэв утга агуулгатай юм уу эвгүй дуулдаж байвал дэмий. Жишээнүүд: С.Элбэг, С.Алтай, Д.Амар, С.Авар г.м.

P.S: Нэртэй холбоотой хөгжилтэй түүх Сэк дээр ярьж өгсөн юм. Болсон явдал. Нэг нөхөр компани байгуулаад бүртгүүлэхдээ "Ар Зайсан толгой" гэдэг нэр хэлж. Гэвч бүртгэлийн мэдээлэл оруулдаг программ нь текстийн хоёрхон нүдтэй байв. Үр дүн: компаний нэр - "Арзайсан толгой".

Single photo

Өргөө. 1921 он.

10 November 2015

USB killer

Хорвоо сайн санаатай, техник сэтгэлгээтэй зохион бүтээгчидээр дутах болоогүй...
Дээрх төхөөрөмжид багагүй хүч хөдөлмөр, цаг хугацаа, анхаарал халамж шингэсэн нь илт. Гаднаас нь харах юм бол энгийн флеш диск шиг. Гэхдээ санах ойн оронд түүн дээр конденсаторууд байрлана. USB портод залгахад хүчдэл хувиргагч нь ажиллаж конденсаторуудыг 220В хүртэл цэнэглэнэ. Тэгээд дээд цэгтээ тулангуут хувиргагч нь унтарч конденсаторуудад хуримтлагдсан энерги төхөөрөмжийн USB шугамууд дээр тэр чигээрээ бууна. Конденсатор хоосронгуутаа дахиад цэнэгээ хуримтлуулж эхэлснээр цикл давтагдна.
HDD шатахгүй тэсээд үлдэж магад, эх хавтан, тэжээлийн блок, видео карт зэрэг нь нэвт шатах магадлалтай. Ямарч компьютер, нөүтбүкийг хэдхэн секундэд жагсаалаас гаргана. Ямар нэг зүйл нь баталгаатай шатна. Ажиллагааг нь бичлэгээс сонирхосон нь дээр:

Antarctica


09 November 2015

Нэгэн хэргийн эргэн тойронд

Эрүүл мэндийн салбарыг тангараг өргөсөн хэдэн эмч нуруун дээрээ үүрсээр өдий хүрсэн. Яам нь бол дампуу, би зах зухаас нь мэднэ, хэ-хэ. Сайдыг нь сая барьж аваад хорьчихлоо. Шийлэгийг бол танихгүй, гэмтэй гэмгүйг нь хэлж чадахгүй, шүүх тогтоох биз. 
Нөгөө талаас - зүв зүгээр байсан хүнийг хорьж цагдаад, шалгаж байцаагаад байдаг эрх зүйн орчинтой улс манайх бас биш. Мэдээллийн фронтоор болсон үйл явдлыг яаж тайлбарласныг харьцуулж үзэцгээе.
Шийлэгдамба: Багын найзаасаа хувийн хэрэгцээнд мөнгө зээлээд ажлын сейфэнд хадгалж байсан. Шалгуулж дуустлаа ажлаа өгье. Эргээд нүүр бардам, нэр цэвэр уулзнаа.
Намын нөхөд нь: Бидний анд авилга авах хүн огт биш. Ер нь АТГ манай намын гишүүдийг байнга шалгаж дарамталсаар ирсэн. Хэлмэгдүүлэлтээ зогсоо!
АТГ: Их хэмжээний бэлэн мөнгө авч байгаад үйлдэл дээрээ баригдсан.
Өөр нэг сайд: Өрөөнийхөө сейфнээс үтэр түргэн салах нь зөв юм байна.
Энхбаярын дайснууд: Намын даргынх нь хар мөр. Намд мөнгө олж ир гэж залуучуудаа дарамталдаг. Залуучууд нь албан тушаал дээр очингуутаа ийм л зүйл хийж явна.
Энхбаярын талынхан: Даравч дардайна, булавч бултайна. Үнэн ялнаа, харж байгаарай. Бидний цаг ирнэ! Энхбаяр дарга - ариун хүн. Энэ хүн л монгол төрийг төвхөнүүлэх үйлтэй.
Элбэгдоржийн фанатууд: Элбэгээ л авилгалтай тэмцэж байна. МАН, МАХН - бүгд авилгачид. Шоронд суулгаж, гянданд хатаа.
Жижүүртэй хонож буй эмч: Маргааш хүүхдийн номны мөнгийг цалин буутал хэнээс зээлж аргалдаг юм билээ?

Фото-зурагнууд түүх өгүүлнэ

1922. Хуурай хуулийн үеийн хөндий таяг.
1971. Сөүл. Түймэрт автсан байшингаас хүн матрац жийрэглэж доош үсэрч буй байдал. Амьд үлдэж чадаагүй гэсэн.
1941 он, Куба. Арлын иргэд америкийн армид зориулж хөнгөн цагаан сав суулга хандивлаж байна. Самбар дээр "Америкчуудтай цуг, америкчуудын төлөө эцсээ хүртэл хамт" гэж.
1955, Париж. Хуурамч зурагнуудын үзэсгэлэн.
1916 он. Италийн хүнд артиллери.
1973. Никсон болон Брежнев нар Никсоны гэрийн номын санд.
1980. Атари-гийн тэмцээн. Компьютерийн тоглоомын эрин айсуй.
Титаникийн 1-р ангилалын бүхээг.