03 October 2023

Ногоон цав

2023.09.15-16-ны өдрүүд.
Шинэжинстээс Эхний гол орох замд Ногоон цав таардаг юм билээ. Цааш явж байхад бүрхэг өдөр таарсан.
Буцахад бол нартай цэлмэг байв.
Хажууханд нь Хэрмэн цав шиг улаан өнгийн цав ч бий.
Хар, шар, цагаан, ногоон, хүрэн улаан тэргүүтэй өнгөний цуглуулга юм билээ.
Бодвол зэсийн агууламж өндөр болохоор ногоордог биз. Зэс хөшөөнүүд удахлаараа ийм өнгөтэй болсон байдаг.
Сонирхолтой гоё л газар юм билээ.
Эзгүй говьд, эсвэл хөвчийн тайгад амьдрах л жинхэнэ амьдралын шалгуур болох байх да гэсэн шүү юм бодоод л явж байлаа.

No comments:

Post a Comment