03 October 2023

Гялгар уутан хамгаалалт

Соц нийгэмд сайн муу зүйл аль аль нь л байсан. Сайн нь давамгайлдаг байсан уу, саар нь их байсан уу - би дүгнээд байх нь хаашаа юм. Юу үнэн гэвэл - бараа бүтээгдэхүүний олдоц, хүртээмж үнэн муу байсан. Тиймээс иргэд эдэлж хэрэглэж байгаа зүйлсээ байдгаараа гамнадаг, эвдэж хэмхэрсэн бол хаялгүй засаж сэлбээд цааш ашигладаг байсан. Залгуулаад зах зээлийн шилжилтийн үе тохиогоод картын бараандаа ороод бүр эвгүйцсэн. Ийм өлөн зэлмүүн цаг үед тооны машин, зурагтын удирдлагыг гялгар уутанд ороодог байсныг яахав ойлгож болно. 21-р зуунд машины дугаарыг гялгар ууттай нь зүүгээд яваад байгаа хүмүүсийг ердөө ойлгохгүй байгаа. Яах гэж?

No comments:

Post a Comment