01 October 2023

Баянхонгор 2023

Энэ жилийн уламжлалт аялал Баянхонгор аймгийн говийн бүсээр явагдлаа. Замд гарахын өмнөх өдөр манай гэрэл зурагчин Ж гэнэт өвдөөд, эмнэлэгт хэвтээд явж чадаагүй тоогүй явдал тохиов. Тиймээс долуулаа яваад ирлээ.
Жинст - Шинэжинст - Эхийн гол гэсэн маршрутаар аялаад ирсэн.
Их Богд орлоо.
2500 метрийн өндөрт байдаг Оюу нуурыг нь харлаа. Нээтээс сая хальт харсан уулын хувцас хэрэглэлтэй нөхдүүд дээш авирч барьдаг юм байна, би монгол дээлтэй, ул нь гөлгөр пүүзтэй гарчихаад л ирлээ, ккк. Гэхдээ бас сайн алхуулдаг газар байна лэ.   
Эзгүй говиор баахан давхилаа.
Заг + чулуу = Говийн овоо.
Шинэжинстийн колонк.
Шинэжинст бол ерөөсөө газрын гав гэмээр газар байна лэ. Нар салхинаас болоод малчдынх нь царай хав хар, тэгсэн хэрнээ ямаа нь цав цагаан. Ерөөсөө хар, улаан ямаа байхгүй шахуу, ямаан сүргийнх нь 80-90% нь цагаан зүсмийн. За тэр Эхийн гол бол газрын гавын гавын гав. Дараа нь дэлгэрэнгүй харуулнаа, ямар газар байдгийг, ккк.

No comments:

Post a Comment