25 January 2019

Хэрмэн цав

2018.10.07. Өмнөговь, Гурвантэс.
Өглөө нь Ёлын амнаас хөдөлж явсаар бага үдийн алдад Хэрмэн цавын бараа алсаас харагдаж эхлэв.
Томруулвал.
Машинуудаа өндөрлөг дээр үлдээгээд алхацгаав.
Энд зун цагт шувуу ч нисдэггүй гэж байгаа. Юун айл амьтан.
Халахлаараа алдаг юм гэсэн. Намар цагаар явсан маань учиртай.
Устай байсныг нь чулууны бүтэц хэлээд өгнө.
Өөрийн биеэр ирж байж гайхалтай газрыг нь бүрэн гүйцэд ойлгох болно.
Марс ч юмуу өөр гариг дээр байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр.
Буудаллаж хоол хийж идээд, баянбүрд сонирхоод буцацгаасан. 
Хэдэн сарын өмнө дроноор хийсэн богино бичлэг нийтлэгдэж байсныг бас сонирхож болно.

No comments:

Post a Comment