Тараг, сүүнд дуртай. Хүйтнээр нь уухаар гүйлгэж барьж гэдэс ходоод хямардаг муу тал бий. Тэгсэн ч гэлээ уугаад л, нойр булчирхайгаа цочироогоод л явж байгаа. Энэ үйлдвэрийн тараг давгүй шүү, чихэртэй нь бүр гоё.
Монгол хүн жаахан өөх тостой хүнс хэрэглэж байж эрүүл саруул амьдарна гэж боддог. Хажуугаар нь жимс, ногоо идэх нь мэдээж зөв. Халуун зунаар өмхийртлөө дан мах идээд байх нь хаашаа юм, өвөл хавардаа мах, борц идэхгүй бол онд мэнд орохгүй биз.
Бас битүү хоол (хорхог, боодог, хуушуур, банш, бууз, битүү шөл г.м.) буюу шөл нь дотроо буцалж болдог хоол хийж идэж байгаарай.
Гааз дээр мах шарснаас зайдас шарсан нь илүү тохиромжтой.
Хуучны найдвартай арга болох гал дээр шарах нь гаазаас илүү таалагддаг. Саяны хагас сайн өдөр залхуурах шинэ арга нээсэн. Хонины хаа аваад, амтлаад, хавиргуудын нь хугалж гал дээр шууд шараад, дал, чөмөг хоёрын гадаргыг нь шарчихаад тугалган цаасанд боогоод духовканд хийчих хэрэгтэй юм билээ.
Янзын гоё болж байна лэ. Мах шарах ганц ерөнхий зарчим - хамгийн түрүүнд гадаргыг нь шарж хатууруулснаар шүүсийг нь дотор нь болгох юм.
Бас элэг сэмж гал дээр сайхан болдог юм шүү, мартуузай, ккк.
No comments:
Post a Comment