12 April 2021
Тог тасарвал
Карантинаар хойно зуслан дээр байгаа. Ажлаас дэлгэцээ чирээд ирсэн, эндээс ихэвчлэн ажиллана. Зуслан дээр сайхан боловч нэг асуудал бий - хамаг хэрэгсэл тогоор ажилладаг. Хоол ундаа бол гааз дээр хийгээд идчихнэ, гэрэлтүүлгэ ч гэсэн шийдэгдэх асуудал, гадаа дулаарсан тул халаалтгүй 5-6 цаг тэсчихнэ. Харин цахилгаан тасархад ус крантаас гоожихгүй, 00 бас ашиглахад бэрх болдог нь жинхэнэ асуудал. Ямар генератор авч тавилтай биш, тийм бяд ч алга, гэхдээ ядаж даралтын насосыг цахилгааны эх үүсвэртэй болгох хэрэгтэй байв. Энэ зорилтын хүрээнд 3 зүйл худалдаж авсан: аккумулятор, инвертор (12v-ыг 220v-д хөрвүүлэх), аккумулятор цэнэглэгч. Тог тасарлаа - насосын залгуурыг инверторт залгаад инверторыг асаахад аккумулятороос ирэх 12в-ын 220в болгож гаргаад насосыг тэжээнэ. Дараа нь тог ирэхлээр аккумуляторыг уяад цэнэглэнэ гэсэн энгийн тооцоо.
Labels:
free time
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment