11 April 2021

Матмал сандлын сэргээн засвар

UPD 2021-04-11 20:46
Нэг орой ажлаас ирээд хагас мат лаакаар сандлаа будсан (эпокси хайж олох зав гарсангүй).
Хатсаныхаа дараа.
Төгсгөлд нь дэлгүүрээс дэр худалдаж аваад, доторх чихээсийг нь багасгаад, буланг нь бөөрөнхийлж оёод, бүч хийлгээд уячихлаа. 
Ер нь бол зөөлөвчийн оронд сайхан эсгий аваад, хэмжээгээр нь хайчлаад, ширмэл оёдол хийлгээд тавих нь дээр болов уу. Тэгж байгаад зөөлөвч нь муудахлаар захиалга өгнөө эсгий хийдэг хүмүүст. Карантинаар хоёр дахь сандлыг ашиглалтанд оруулнаа. Stay tuned.

2021-04-02 09:57
Намайг ухаан ороход л манайд хоёр матмал сандал байдаг байсан. Редакцаас хавьгүй ах эд юм билээ, 70-аад оны румын мебель. Цаг хугацаа өнөрсөөр, тэр хоёр ч их муудсан. Хөл сайтай болохоор засвар хийхэд ашигладаг, ихэвчлэн балкон дээр байдаг юм. Сүүлдээ нэгийг нь зуслан дээр аваачаад ерөөсөө 4 улирал гадаа л хэвтэж байдаг болсон.
Сүүлийн үед ажлаас, компьютераас жаахан хөндийрч сатаарахын тулд зуслан дээр жижиг сажиг зүйл хийгээд байгаа. Зурагт үзэж, утас маажиж хэвтсэнээс дээр болов уу. Тэгээд хоёр сандлаа сэргээн засварлахаар шийдэв.
Юмыг яаж мэдэхэв, олигтой болохгүй бол ядаж нэг нь үлдэг гээд гадаа байсан, сапирснаас нь эхэлсэн. Оруулж ирээд тоос шороог нь цэвэрлээд задлав.
Шрупуудын толгой нь алагдсан, ганц хоёр нь дотроо хугарсан байв. Ямартаа ч нэг орой ноцолдоод болгосоон.
Дараачийн ээлжинд зүлгүүрдэж лак, будгийг нь арилгав. 
За тэгээд суурь өнгө тавив.
Хатаагаад.
Эргүүлээд угсарсан. Бүх шруп, шаантгийг нь сольсон, модны цавуу давхар ашигласан.
Хэдэн өдрийн өмнө ажлаас ирээд өнгө будаг яваад амжсан.
Одоо лакдах юм. Бас суултуурын хэмжээг нь авсан байгаа, гоё зөөлөвчтэй болгоноо ойрмогхон.

1 comment:

  1. МАНАЙ ЛАГЕРЬ ДЭЭР ХӨӨРХИЙ НЭГ МУУ ЮМ БАЙЖ Л БАЙДАГ. ЭНЭ ЗУН НЭЭРЭЭ ЗАСАЯ БАЙЗ. ГҮЙЭ МӨН ЧАНАРТАЙ ЭД ШҮҮ. ЛАКААР БИШ ЭПОКСИ-ГООР ХАМГААЛАЛТ ХИЙВЭЛ ЯГ ХУУЧИН ШИГЭЭ БОЛОХ БАЙХ.

    ReplyDelete