08 April 2019

Холимог хуурга

Автозасварын газар, галын хор. Анх удаа ийм бөмбөлөг харсан.
Тасганы овоо. Мод ороосон гялгар уутаар өөрсдийн уушгийг ямар болж байгааг нийслэлчүүд баримжаалах хэрэгтэй.
10 жилийн сургууль. Не dangerous.  
Би энэ хавар 2 дүүдээ бэр гуйсан. Зүгээр дагаж явсан туслах дүр биш, яг хадаг бариад ааваас нь охиныг нь гуйсан. Нагац ахын үүргээ биелүүлсэн гэхүү дэ. Охины талаас таваг зассан хүнд респект - орой дээр нь зүрхэн хэлбэртэй ёотон байрлуулж. 
Цэргийн баяраар ажил дээр.
40 мянгат, гоё хаалга.
Сүүлчийн хагас жил Петровисоос шатахуун авч байгаа. Оноог нь цуглуулж байтал жижиг сажиг юм авах хэмжээний бонус цуглачихаад байдаг юм билээ.
Хоолойны махаа авахуулчихаад 4 хоногийн дараа боулинг тоглосон чинь цус гарсан. Ачаалал байхгүй мэт боловч боулинг тийм ч хөнгөхөн спорт биш бололтой. 
Эмийн санд. Мига фарм гэдгийг би шууд нига фарм, фига фарм г.м. гуйвуулж уншсан. Энэ өвчин үү?
Shit happens цувралаас. Эх орондоо ирээд 9 сар гаруй болж байж торгууль бичүүллээ - рекорд шүү найзуудаа. Би ер нь дүрэм зөрчдөггүй, хэн нэгэнд саад болох үйлдэл зам дээр гаргахгүйг хичээдэг. Энэ удаад болохоор хов хоосон байхаар нь 23-р сургуулиас Занабазарын музей талруу гараад Туул ресторанруу шугам даваад эргэсэн чинь яг цагдаа байж таарсан л да, хэ-хэ. Торгууль qPay-гээр үнэн амар төлөгддөг болж. Татвар ч гэсэн - smartcar сайтруу ороод төлсөн.
Мөрийгөө авсан, найз Дашка-даа талархав. Газарзүй сайн үзээрэй, хэзээ нэгэн цагт виски болж хувирна шүү гэж зөвлөх байна залуучуудад.
 Цэцэрлэгийн барилга.

No comments:

Post a Comment