23 April 2019

Дүрслэх урлагийн музей. 3-р хэсэг

Цувралын сүүлчийнх. Өмнөх дугаарууд нь: нэг, хоёр.
Энэ удаа хэдүүлээ уламжлал ёсоор жижиг деталиудад анхаарлаа хандуулнаа. Тэр нь юу гэсэн үг юм гэж үү? Тодорхой жишээн дээр авч үзье. - Амьтадын хөөрхөн дүрснүүд байна уу? - Байна.
Хүн эдгээрийг харж зогсож байгаад, тайлбарыг нь уншчихаад яваад өгч болно. Гэвч бидний анхаарлыг энэ экземпляр татна: 
Бөгсөнд нь яах гэж бөглөө хийв? Бөглөөтэй гэхлээр дотор нь юм хийдэг байж таарна, юу хийдэг байв? Яагаад бусад дүрснүүдийн бөгс бөглөөгүй юм? гэх мэт асуудлууд ар араасаа урган гарна. Эдгээр асуултуудын төлөө л музей үзэж байгаа юм шүү дэ үндсэндээ.
Эсвэл энэ зураг.
Энд хүүхдүүд усанд орж, адуу нохой ундлахтай зэргэцээд иргэд голоос ус авч байгаа юм. Зураач үнэн мөнийг л дүрсэлсэн байх.
Хүн чулуу гэхлээр бид нэг л бодь төрхтэй хөшөө төсөөлдөг. Тэгсэн чулуун дээр сийлбэрлэсэн хувилбар бас байдаг юм байна. Мянга гаруй жилийн тэртээ нэг нөхөр эрхтэн дүрслэх гээд чулуу нүдээд сууж байсан гээд төсөөлдөө. 
Зарим хүмүүс намайг Ганзо биш Ганзай гэж дуудах нь бий (жишээ нь ангийн Гааний бол байнга). 
Тэгсэн өргөл барьц гэсэн утгатай гэдгийг сая л мэдлээ.
Шамбалын оронд хаад байдгийг бас сая л мэдэж авсан. 
Энэ байна.
Ингэхэд, тэр дунд нь байгаа энгэр зөрүүлж буй бурхадыг би урд нь анхааралтай ажиглаж хардаггүй байж. Зэрвэс харахлаар нэг нь нөгөөхрүүгээ мацсан л юм харагддаг юм.
Гэвч уран дархад деталиудыг бас орхигдуулдаггүй юм билээ.
Зээгт наамал. Нуугдсан гахайг ганц би олж хараагүй биз дэ? 
За тэгээд төгсгөлд нь Шаравын бүтээл. Сайн хараад байвал хөгийн хөгийн юм олон л олддог юм "Монголын нэг өдөр"-өөс. Өөрсдөө очиж сонирхоно биз. Зүгээр анхаарал татах гэж монгол ахуйтай холбоотой хэсгийг нь оруулав.
Музейг тэтгэх ганц арга бол очиж үзэх юм шүү уншигчидаа. Музей сайн үзэцгээ, хүүхдүүдээ дагуулж очицгоо.

No comments:

Post a Comment