27 April 2019

Гамшгийн сургалт

Черномырдины хэлсэн үг санаанд орсон: "Хотели как лучше, а получилось как всегда".
За яахав, сургалт болоод өнгөрлөө, бидний хувьд иргэнийхээ үүргийг биелүүллээ, тодорхой хэмжээний мэдээлэл олж авлаа. Бусад газар яасныг мэдэхгүй, манай хороон дээр бол зохион байгуулалтын талаас жаахан дутагдалтай зүйлс ажиглагдаж л байна лэ. Би хэр баргийн юмыг тоохоо байсан болохоор зарим хүмүүс шиг бухимдаж уурлаагүй, тоглоом шоглоом, наргиан болгоод л өнгөрсөн, хүүхдүүтэйгээ нэг нэгнийгээ явуулсан шиг. 
Өглөө сургуулийн хашаанд дохио дугарангуут орсон. Хүмүүс цаасан дээр тамга даруулахаар дараалал болон зогсож байв. Онцгой байдлын ажилтан микрофоноор мэдээлэл хүргэж, сургалтаа эхлүүлэв. Бүх зүйл зугуухан, тайван, бужигнаангүй сайхан байлаа. Тэгсэн... нөгөө онцгой байдлын гар чинь өсгөгчийнх нь чанар тааруу, ярьж байгаа нь сонсогдохгүй болохоор: "Энэ тамга, дараалал хамаагүй ээ, 10 цаг хүртэл бүгд амжина, наашаа ойртож зогс" гэснээс үүдэж жинхэнэ хошного эхэлсэн, хэ-хэ. Ард байсан нь урагш шахаж орж ирээд бүртгэл хийж байсан хорооны хоёр ажилтан дээр бүчсэн. Урдуур дайрлаа, хөл гар дээр гишгэлээ гээд хэрүүл маргаан тэр дороо гарч эхлэв. Зарим нь нөгөө офицерлуу "Чи сда зүв зүгээр явж байсан очерийг үймүүллээ, энийгээ цэгцэл" гэхэд нөгөөх нь "Надаах чинь миний ажил биш, би сургалт л хийх ёстой, хөөе цагдаа хаана байна, төрийн цагдаа" гэж дуудсан ч цагдаа нь ирсэнгүй. Брошюр, танилцуулах материалын бол барааг нь хараад л өнгөрсөн. Дээрх үйл явдлыг хүүхдүүддээ тайлбарлахдаа: " За ганц хүн ганцдахгүй буруу шийдвэр гаргахад бусдад ямар гай болж болдгийг та нар сая харлаа. Энэ офицер зөвхөн өөрийн ажлыг бодоод хорооны 2 ажилтныг болон бусад хүмүүсийг хөлдөө чирлээ үндсэндээ. Угтаа бол урьдчилаад өсгөгчөө шалгаад, шаардлага хангаагүйг нь солиулсан бол, хорооны ажилтнуудтай нийлээд тууз ч болтугай татаад, эсвэл шохойгоор шугам зураад хүмүүсийг дараалалд оруулаад, очерлож байхад нь мэдээллээ хүргээд, очероос гарч ирсэнийг нь задгай том талбайд гаргахаар зохион байгуулсан бол энэ уур бухимдал гарахгүй байв. Ийм энгийн зүйл ойлгохгүй байгаа нь, боломж олдовуу гэсэн шиг нэг нэгнээсээ өрсөж урдуур дайрч байгаа нь бас бидний гамшиг" гэж хэлж өгсөн.
Тамга даруулж аваад, нөгөө нөхрийн яриаг чагнаж зогсож байгаад 9 өнгөрөөгөөд хаалга руу дөхлөө.  Үндсэндээ нэг ярьсан зүйлээ давтаад эхэлсэн л дэ, нөгөө талаас 9:30-с зам нээгдэхлээр түгжрэх байх, 10-аас зарим нь хичээлтэй, би ажилтай, тиймээс алхацгаана гэж шийдсэн байв. Тэгсэн хашааны хаалгаар цагдаа гаргадаггүй юм да. Тайлбар нь: сургалт дуустал хэнийг ч гаргахгүй. WTF?! Хүмүүс бөөн уур уцаар, хоёр цагдааг хэлэх хэлэхгүй үгээр дуудаастай. Тэр тусмаа эмээ нар ямар аймар юм бэ, хэ-хэ? Алах гэж байна лэ ш дэ. Чи муу төрийн нэр барьсан гуйлгачин, яг цаг нь болоод гамшиг тулгарахад та нар байхгүй байна да, мэднэ ш дэ та нарыг, хүүхэд гэртээ ганцаараа унтаад үлдсэн гээд байхад яадаг мал вэ чи г.м. Хүмүүс олширсоор ер нь түрэмгийлж хашаанаас гарах бодит аюул нүүрлээд ирсэн чинь нөгөө 2 цагдаа чинь хаалгаа нээсэн. Цугларах цэгүүдийн зөндөө нь задгай талбай дээр байгаа, тэнд цугларсан хүмүүсийг хорьж цагдах ямарч боломж байхгүй. Тиймээс манайд гарсан цагдаа нар "Аан, та нар сургуулийн хашаанд ороотохвуу" гэсэн шиг сайн дураараа идэвх санаачилга гаргаж хаалга барьсан л да, ойлгожмтой, ккк. Тэгж олны уурыг барж өөрсдийгөө есөн шидээр хэлүүлж зогсох хэрэг байсан уу? - би таашгүй.
ФБ-ээс асуудалд эрүүл саруул өнцгөөс хандаж буй хүний постыг оруулъя:
Гал түймрийн аюул бол бодит аюул шүү.

No comments:

Post a Comment